2013/01/31

Багш нарын баярын мэнд хүргэе !

Багш та
Аргыг зааж мөрийг чиглүүлэгч од билээ
Арвин эрдмээр бороо асгаруулах үүл билээ
Амьдралд тэмүүлэн догдлон мөрөөдөх оюутан, сурагчдаа
Алсын ирээдүйд хөлөглөн хөтлөгч өглөгч билээ

Багш та
Эрдмийн цацрагаар гэрэлтэх наран билээ
Эрлийн замыг дөтлөгч газарч билээ
Энгүй уудмыг нээгч хаалгач билээ
Ээж, ааваас дутуугүй ачтан билээ

Багш та
Оньсыг нээгч түлхүүрийг атгасан шидтэн билээ
Олон хүнийг диваажинд хөтлөгч бурхан билээ
Оюутан сурагчдаа хайраараа энхрийлэх ээж, аав билээ
Оргилох хүслийг дэвжээн асаагч салхи билээ

Багш та
Улс орны хөгжлийг атгагч хэргэмтэн билээ
Угтан тосох ирээдүйг зурах зураач билээ
Шинийг тайлах ухааныг чиглүүлэгч мөрч билээ
Шөнийн тэнгэрт гялалзах алтан гадас билээ
Сургуулийн бүх багш нартаа Монголын Багш нарын баярын 47 дахь өдрийн баярын мэндийг хүргье!

2013/01/30

8-р анги - Гэрийн даалгавар

Гэрийн даалгаврт : Монголын Нууц Товчоо 2-4 бүлэг уншаарай. Санамж : АХАтай

Хэрэв та ...

Хэрэв та хөргөгчиндөө идэх хоолтой, өмсөх хувцастай, тав тухтай унтах гэртэй бол дэлхийн хүмүүсийн 75 хувиас илүү баян байна гэсэн үг. Хэрэв та өглөө орноосоо ямар ч өвдөлтийг мэдрэхгүй сэрч байгаа бол энэ 7 хоногт өвчний улмаас нас барж байгаа сая хүмүүсээс хамаагүй азтай нэгэн юм.
Та банкиндаа цөөхөн ч болов мөнгөтэй түрүүвчинд чинь өдөрт нэг удаа хоолонд орох бэлэн мөнгө байдаг бол та дэлхийн хүн амын 8%-ийг эзэлж буй боломжийн амьдралтай хүмүүсийн тоонд өөрийгөө оруулж тооцоорой. Та хэзээ ч дайн, шоронгийн амьдрал, тамлал өлсгөлөнг үзэж байгаагүй бол энэ бүгдийг мэдэрсэн 500 сая хүний хажууд үнэхээр жаргалтай нэгэн юм. Та хэрвээ нүүрэндээ инээмсэглэл тодруулж, амьдралдаа сэтгэл хангалуун байж чаддаг бол дэлхийн хамгийн баяр баясгалантай хүн юм. Энэ зүйлийг хүн бүр хийж чаддаг боловч ихэнх нь огт хийдэггүй юм. Хэрэв та энэ бичсэн зүйлийг уншсан бол энэ тухай хэзээ ч олж уншиж чадахгүй 2 тэр бум хүнээс илүү азтай нэгэн юм. Харин үүнийг олж уншсан бол та өөрийгөө ямар азтай, боломжтой баян нэгэн гэдгээ байнга санаж байгаа байдалдаа талархаж АМЬДРААРАЙ.