Бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллагууд Европын холбоо, Зүүн өмнөд Азийн холбоо - АСЕАН, Ази номхон далайн Эдийн засгийн Хамтын ажиллагааны чуулга- АПЕК, Ази-Европын уулзалт АСЕМ, Африкийн нэгдсэн холбоо, Америкийн улсуудын байгууллага зэрэг болно.
Ээжээ
Очих юмсан санаж байнаа, ээжээ Ойртох юмсан үнсүүлмээр байнаа, ээжээ Оройтойгүй юмсан жаргаамаар байна, таныгаа Олсон юмсан хайрлаж явмаар байна, таныгаа ээжээ
Залуу нас
Дураараа л гэдэг энэ залуу насанд Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ? Алдавч алдаг миний гал халуун нас Ахиад ямар залуу явах биш дээ
Хайр
Чиний зөөлөн харц шиг намрын тэнгэр уйлаад чиний дөлгөөн яриа шиг намрын модод сэрчигнээд чиний ирдэг зүг рүү намрын шувууд зэллээд чиний нутгийн саранд миний гунигийг дамжуулна
Учрал
Сар гэмээ нь зүйрлэвэл сайхан нь илүү билээ чи Саатан суугаад аалинд чинь хязгааргүйгээр умбамаар аа Сэтгэл аяндаа ариусч сэм сэмхэнээр татагдаад байх юм Санамсаргүй чамтай учирлаа гэвэл бурхан над гомдоно оо…
2013/12/12
2013/12/05
8-р анги "Иргэний боловсрол" хичээл
Сайн байцгаана уу хүүхдүүд ээ?
Багш нь энэ 7 хоногт орсон " Язгуур урлаг "хичээлээ хийлээ. Гэрийн даалгавраа өгч амжаагүй учир сүүлийн хуудсанд байгаа гэрийн даалгавраа тэмдэглэж аваад гэртэй сайн хийгээрэй хүүхдүүд ээ?
Багш нь энэ 7 хоногт орсон " Язгуур урлаг "хичээлээ хийлээ. Гэрийн даалгавраа өгч амжаагүй учир сүүлийн хуудсанд байгаа гэрийн даалгавраа тэмдэглэж аваад гэртэй сайн хийгээрэй хүүхдүүд ээ?
2013/11/26
Сайхан сэтгэлт Тереза эх
Тереза эх (англ. Mother Teresa), жинхэнэ нэр нь Агнес Гонжа Бояжу (Agnesë Gonxhe Bojaxhiu, 1910 oны 8 capын 26 - 1997 оны 9 сарын 5) ньКатолик сүмийн гэлэнмаа, "Бурханы хайрыг тунхаглагч цуглаан"-ыг үүсгэн байгуулагч юм. Ядуу, зовсон хүмүүсийн төлөө хийсэн ажлууд нь өндрөөр үнэлэгдэж, 1973 онд Темплтон шагнал, 1979 онд Нобелийн шагнал, 1980 онд Энэтхэгийн төрийн дээд шагнал гэх мэт олон шагнал хүртсэн.
Калькуттагийн гэлэнмаа
Тереза эх хэмээгдэх Агнес Гонжа Бояжу нь 1910 оны 8 сарын 26-нд одоогийн Македоны нийслэл Скопье хотноо албани айлд мэндэлжээ. Маргааш өдөр нь буюу 27-нд усаар загалмайлах ёслол хүртэв. Түүний эцэг Албанийн тусгаар тогтнолын төлөөх хөдөлгөөнд оролцож байсан ба зуурдаар нас барсан байна (Алуулсан гэх яриа бий). Агнес айлын бага охин бөгөөд 12 настайдаа ирээдүйд гэлэнмаа болоод Энэтхэг явахыг хүсэж байгаа тухайгаа ярьсан байдаг. 18 настайдаа Ирландын Лорето Гэлэнмаагийн сүмд орж, хожим Калькутта (одоогийн Колката) явжээ. Агнес Дублин хотноо ерөнхий боловсрол эзэмшээд 1931 онд Энэтхэгийн Даржаалинд гэлэнмаагаар ирэв. Анх сахил хүртэхдээ сонгосон нэр нь Тереза байлаа. 1929-1947 он хүртэл Тереза Калькуттын Гэгээн Мариагийн сургуульд газарзүйн хичээл заасан ба 1944 онд сургуулийн захирлаар томилогдон ажиллав. Түүний ярьснаар 1946 онд галт тэргэнд явж байхдаа Бурханаас "Хамгийн ядуу хүмүүсийн дунд ажилласугай" хэмээх дуудлага хүлээн авсан гэжээ. Тэр сүмээсээ гадуур ядуу хүмүүст туслах сайн дурын ажил хийх зөвшөөрөл хүссэн ч Ватиканы сүмийн удирдлага тэр дор нь хариу өгсөнгүй. 1948 онд арай гэж 12-р Пиус хамба сүмээс гадуурх сайн санааны үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрчээ. Ийнхүү Тереза Калькуттагийн ядуусын хороололд орж ажлаа эхэлсэн болно. Тэрээр энэтхэг эмэгтэйчүүдийн үндэсний хувцас болох "сали"-с хамгийн эгэл дарууг өмсөж, орон гэргүй тэнэмэл хүүхдүүдийг цуглуулаад үнэгүй хичээл заах болов. Яваандаа Гэгээн Мариагийн сургуулийн Терезагийн шавь нар ирж туслах болсон ба сүм, орон нутгийн удирдах газраас хандив тэтгэмж ирэх болжээ.
Бурханы хайрыг тунхаглагч цуглаан
Тереза 1950 онд энэхүү цуглааныг үүсгэн байгуулах зөвшөөрөл авав. Терезагийн хэлснээр "Бурханы хайрыг тунхаглагч цуглаан"-ы гол зорилго нь "Өлсөж цангасан, өмсөх хувцасгүй, орон гэргүй, хөгжлийн бэрхшээлтэй, өвчтэй, хэнд ч тоогдохгүй орхигдсон болон хэнд ч хайрлуулж халамжлагдаагүй хүмүүсийн төлөө ажиллах" явдал байв. Тереза уг цуглааны удирдагчийн хувьд "Тереза эх" хэмээн дуудагдах болжээ.
Энэтхэгийн засгийн газраас тэдний үйл ажиллагааг дэмжиж эмнэлгийн байр өгсөн ба Тереза эх "Сүүлчийн замаа үдэх гэр" хэмээх асрамжийн газар байгуулав. Тэднийг анх ажлаа эхлэхэд нутгийн хүмүүс Христийн шашинд итгүүлэх гэж байна хэмээн хардаж байлаа. Гэсэн ч гэлэнмаа нар асарч буй хүнийхээ сүсэг бишрэлийг хүндэтгэн харьцаж, нас барахад нь мөн тэр шашных нь заншлаар оршуулах ёслол зэргийг үйлдэж байсан бөгөөд ийм хандлага нь яваандаа тэдэнд хүмүүсийн итгэл хүндлэлийг авчирсан билээ. Тереза эхийн энэ үйл ажил дэлхийн олон мянган хүний анхаарлыг татах болж улам ихээр хандив тусламж ирэх болов. 1960 он гэхэд цуглааны үйл ажиллагаа бүх Энэтхэг улсаар тархсан байлаа. 1965 онд 6-р Паоло пап ламын зөвшөөрлөөр Энэтхэг улсаас гадна үйл ажиллагаа явуулах болсон бөгөөд хамгийн түрүүнд очсон улс нь Өмнөд Америкийн Венесуэл байв.
Мэдээллийн эх сурвалж:Википедиа
2013/11/22
2013/11/20
Сайн байцгаана уу? Хүүхдүүд ээ?
Хүүхдүүд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе!
9-р ангийн Иргэний боловсрол хичээлээр Монголын уламжлалт тоглоом наадгай орж байгаа. Энэ удаагийн хичээл маань "Шагайн харваа, мөсний шагай" сэдэвтэй хичээлээ тавьлаа. Бидний өвөг дээдэс хүний биед ач тустай, оюун ухаан хөгжүүлэгч гайхамшигт тоглоом наадгай бидэнд өвлүүлэн үлдээжээ.
2013/11/10
Дархан-Уул аймгийн ахлах ангийн сурагчдын дунд зохион байгуулагдсан "Хүн байгаль" сэдэвт илтгэлийн уралдаанд 3-р байранд орсон "Наран" сургуулийн 10а ангийн сурагч Б.Болормаагийн илтгэлийг нийтэллээ.
“Хүн байгаль”
Алтан дэлхийн алаг цэцэгсээр хүрээлүүлж
Ачит аав, ээжийнхээ энхрий үр нь болон мэндэлж
Эрдэнэт хүний төрлийг олсон азтай хүмүүн таньд
Энэ өдрийн мэндийг хүргээд эх дэлхий байгаль орчноо
хамгаалан
Эрүүл саруул, зөв аж төрөхийг уриалж энэхүү илтгэлээ
бичлээ
Байгаль гэдэг нь хүмүүс, амьтан, уул нуруу, гол мөрөн,
ургамал гэх мэт хүний бүтээгээгүй зүйлсийг тодорхойлсон ойлголтыг хэлнэ.
Байгаль бол амьтай амьгүй биесийн сууц бөгөөд байгаль гэдэг зүйл хүний оюун
санааг өвөрмөц шинжээрээ удирдаж чаддаг. Дэлхий дээр хамгийн анхны байгаль
хамгаалах, Дархан цаазат газартай холбоотой заалтыг Чингис хаан “Их Засаг”
хуулиндаа тусгасан гавьяатай юм. Уг хуулиндаа их эзэн улирал тутам сэлгэн
нүүдэллэх журмыг тодорхой зааж, бэлчээрийн тэнцвэрт байдлыг хадгалах, их ав
хомрогыг хаврын улиралд хийхгүй байх тухай заажээ. Мөн дундад зууны үеийн “Халх
Журам” хуулинд газар тариалангийн газрыг малын бэлчээрийн газраас зааглах, гол
усыг хамгаалах, гал түймрээс сэргийлэх, ургамал амьтны төрөл зүйл, ой болон тал
хээрийн бүсийн аюулгүй байдал зэрэг өргөн хүрээг хамарч, уул овоо тахих ёсыг анх удаа төрийн бодлогын хэмжээнд
авч үзсэн байдаг. Монголчуудын ертөнцийг үзэх үзэлд бидний орчин тойрныг сав
хийгээд, шимийн ертөнц хэмээн нэрлэдэг. “Сав Ертөнц” гэдэг нь хүн биднийг агуулж,
тэтгэж тэжээж байдаг газар дэлхий, сансар огторгуй, тэдгээрийн бүрдэл байдаг
бол “Шимийн Ертөнц” гэдэг нь хүн түүнчлэн амьд амьтан бүгдийг хэлнэ. Хүн бол
байгалийн амьтан, түүний зэрэгцээ нийгэмшиж оршдог амьтан. Өнөөгийн дэлхий
ертөнцөд маань хүн хүнтэйгээ, хүн нийгэмтэйгээ, хүн байгальтай, хүн бусад ан
амьтан, ус ургамал, хөрс шороотой эелдэг харьцаж, зохицон амьдрах нь юунаас ч
эрхэм чухал болжээ. Тийм ч учраас, Монголчуудын байгаль дэлхийгээ шүтэн биширч,
дээдлэн хүндэлж, тахин тайж, хайрлан хамгаалж ирсэн уламжлалт ёс заншлын соёлын
өв хэмээн үзэж, сурч судалж, дагаж мөрдөж, үе дамжуулан эзэмшүүлэх ёстой эрхэм
нандин зүйл мөнөөс мөн билээ. Монголчуудын байгальтай харилцаж ирсэн түүх
үнэхээр соёлт харилцаа байсан. Гэсэн ч хүмүүс байгалиас айн эмээж, хүндэтгэн
дээдэлж, тахин шүтэж, аргадан гуйж ирсэн эерэг дүр зураг байх ба бас хувьсган
өөрчилж, эвдэн сүйтгэж, эрүүл биеийг согогтой болгосон гунигт түүх ч цөөнгүй.
Хамгийн тод жишээ гэвэл дэлхий нийтийг аалзны тор мэт бүрхэж байгаа дэлхийн
дулаарлын аюул юм. Хойд туйлын мөсөн бүрхэвч нь нарны гэрлийн 80%-ийг буцаан
ойлгосноор хүйтэн агаарыг хадгалдаг. Гэтэл өмнөд болон хойд туйлын мөс
1958-1997 оны хооронд 40% нимгэрч одоог хүртэл санаанд оромгүй асар хурдтай
хайлж байна. Энэ эрчээрээ хайлвал хойд туйлын хайлалтаас мөсөн дотор агуулагдаж
байдаг 500 тэрбум тонны хэмжээтэй метан хийнүүд ялгарч хүн төрөлхтөнд асар их
гай гамшгийг авчрана гэж эрдэмтэд дүгнэсэн. Мөн нарны гэрлийн дулаан тэр
чигээрээ далай болон газрын гадаргад шингэж далайн дулааны хэм нэмэгдсээр далай
доторхи бүхий л амьд биетүүд устан мөхөх магадлалтай байна. Үүгээр ч зогсохгүй
одоо ч устаж эхлээд байгаа Калифорниагаас эхлээд Номхон далай, Филиппин зэрэг
газруудад далайн гахай болон халимны төрөл зүйлүүд сүргээрээ эх газар луу гарч
ирж үхэж байгаа явдал харуулна. Бид байгаль эхээ хилэгнүүлсэн буруу үйл
ажиллагааг ихээр хийдэг болсон. Бидний энэ их өвтгөлийн хариуг байгаль эх маань
бидэнд иймэрхүү шинж илрэлээр дохио өгөөд сануулаад байгаа ч бид эх дэлхийгээ
уйлуулсан хэвээр л байна. Зүгээр нэг бороон дусал ч биш дэлхий маань 2007 онд
Аргентинд бүр аалзаар уйлсан эмгэнэлт явдал бий. Энэ явдалд хүмүүс бид л буруутай. Бид агаар мандалд
цацагдаж буй хүлэмжийн хийг 2100 оноос зогсоож чадах боловч дэлхийн дулаарал
дор хаяж 1000 жил үргэлжлэх бөгөөд үүний улмаас 3000 он гэхэд Антарктидийн
баруун хэсгийн мөс хайлж дуусна гэж Канадын Калгари их сургуулийн эрдэмтэд
мэдээллэжээ. Гэхдээ та өөртөө санаа зовохгүй байж болно, 3000 он хүртэл ямар ч
хүн наслахгүй нь мэдээж шүү дээ. Гэвч таний үр хойч ирээдүйн хүүхэд залуус
маань эмгэнэлтэй байдалд орох болно. Дараа төрөл, хойд нас гэх мэт зүйлс
үнэхээр л үнэн бол таний дараа төрөл ч бас аюулын ирмэгт тулна гэсэн үг. Үүнээс
үзэхэд хүмүүс бидний буруутай үйл ажиллагаанаас болж хөөрхий дэлхий ээж маань
зуу зуун жил дулаарлын аюултай өргөс мэт нухлагдсан хэвээр байх нь асар
гунигтай. Харин Монголчуудын хувьд Төв Азид өнө эртнээс нутаглаж ирсэн
нүүдэлчин Монголчуудын амьдралын гол хэрэгсэл нь бэлчээрийн мал аж ахуй байсан
бөгөөд түүний хажуугаар ан гөрөө хийх нь амьдралын гол хэрэгцээний нэг болсоор
ирсэн. Дундад зууны үе, тухайлбал Чингис хааны үед ав хомрого1 хийх
нь цэргийн сургуулийн нэгэн хэсэг байжээ. Нийтээр хомроголон авлах тэр ёс нь
бас нарийн дэг журам, цээрлэл, зан үйлтэй байсан юм. Газар нутаг, ургамал, ус,
ан амьтан, мал сүргээ хайрлан хамгаалж, үржүүлэн өсгөж, зохистойгоор ашиглаж
ирсэн Монголчуудын “Нүүдлийн Соёл” иргэншлийн өвөрмөц уламжлалт зан заншил нь
дэлхийн бусад оронд аль 1 талаараа сургамж, туршлага болж болох юм. “Мал сүрэг
бол үндэсний баялаг мөн бөгөөд төрийн хамгаалалтанд байна” гэж Монгол улсын
үндсэн хуулинд заасан байдаг. Үнэхээр хэл, хил, мал 3тайгаа байхад Монгол баян
гэдэг шүү дээ. Энэ бүхнээс үзвэл хүн төрөлхтөний түүх нь байгальд хандсан
харилцааны түүх юм. Байгаль үгүй байсан бол хүн төрөлхтөн ч мөн адил үгүй байх
байсан. Энэ мэтээр эргэцүүлэн ухаарвал, хүний буй болох, оршин тогтнох, улмаар
хөгжин хувьсахын язгуур үндэс нь эх байгаль билээ. Харин хүний аминч үзэл,
буруутай үйл үйлдлээс байгалийн тэнцвэрт харьцаа алдагдаж, байгалийн дасан
зохицох заяагдмал чадамжаас нь хэтэрсэн өнөө үед хэн хүнгүй хөгшин залуугүй
үүнийг мэдэж байгаа боловч хэлэхээс цаашгүй байгаа нь тун харамсалтай юм.
Өнөөдөр байгаль орчин ой модоо битгий устгаач гэж хуулиа хичнээн чангалаад, мод
тарих өдөр тусгайлан гаргаад ч хүссэн үр дүн гарахгүй хэвээрээ л байна. Зарим
улсуудад хүүхдийг багаас нь тоглоом наадгайгаар нь байгальтай харьцуулж,
хүмүүжүүлдэг болсон. Бид оюуны болон соёлын ядууралд орсноос болоод бие биедээ
тусалж биш, бие биендээ саад болж, хийсэн сайхан ажил бүр нь эцэстээ буруудах
гээд байдаг болчихон. Үүнийгээ мэдсээр байж засахгүй явна гэдэг өөрийгөө, улс
үндэстнээ хорлож байгаа хэрэг биш үү. Орчин үед хүний сэтгэлд ассан хар санаа
атхаг шуналын гал л үнэн хэрэгтээ дэлхийг дулаарлын аюулд оруулж байна.
Тодотгож хэлбэл, дэлхий дээр 700 сая хүн амьдарч байгаа 3,2 тэрбум га газрыг
цөлжилтийн аюул нөмрөөд байна. Цөлжилт гэдэг нь ургамлаар бүрхэгдсэн газар
үржил шимгүй болон хувирах үзэгдлийг хэлдэг. Үүнтэй дэлхий нийтээрээ тэмцдэг
ганц өдөр нь жил бүрийн 6 сарын 17 өдөр. Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 95%
нь цөлжилтөнд нэрвэгдээд байгаа. Говийн Их Дархан Цаазат газрын А хэсэгт
байршдаг нь тогтоогдсон дэлхийд өөр хаана ч байхгүй зөвхөн Монголын говьд цөөн
тоотой оршдог нэн ховор амьтан мазаалай баавгайн үр удам тасрах аюулын ирмэгт
тулаад байна. Учир нь Алтайн өвөр говийн 16000 ам дөрвөлжин километр нутагт 20
гаруйхан л мазаалай идээшдэг. Тэдний амьдралыг сөнөөгч хүчин зүйлс нь нөгөө л
нэг бидний бий болгодог цөлжилт, усны хомсдол бөгөөд даамжраад хармагийн бутыг
хайр найргүй устгаж байгаа нь цөөн тэднийг идэш тэжээлийн хомсдолд оруулж улам
л цөөлж байгаа. Энэ төрлөөр Монгол улс зэрлэг амьтан ба ургамлын аймгийн
ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцид “1996 оны 4
сарын 4 өдрөөс 131 дахь гишүүн болон нэгдсэн ч үр дүнгүй л байна”3.
Хулгайн анчид, хулгайн мод бэлтгэгчид мөнгөний төлөө ирээдүйгээ гаргуунд нь
гаргаж байгаа нь нууц биш юм.
3000 жилийн тэртээгээс Монголчууд бид уул нь уламжлалт ёс
заншил, амьдралын хэв маяг, газар нутгийн эрс тэс уур амьсгалдаа тохирсон
нүүдлийн мал аж ахуй эрхлэн байгальд ээлтэй ард түмэн байжээ. Аль ч нийгмийн
үед байгаль хамгаалах үйл явц 2 хэлбэрээр зохицуулагдаж ирсэн байна. 1 нь
тухайн төр засгаас гаргасан бичмэл хууль цааз юм. Нөгөө нь олон үеийн турш хүн
байгалийн хооронд зан заншил, шашин шүтлэг, уламжлалт соёлын харьцаагаар
зохицуулагдаж ирсэн зан үйл, ёс горим юм. Байгаль хамгаалах хууль дүрмийг
баримтлах ёстой хувь хүн бүр эх нутгаа хайрлах сэтгэлтэй, эцэг өвгөдөөс
уламжилсан дэвшилтэт ёс заншлыг чанд сахидаг байвал эх нутгаа эвдэрч сүйрэх
аюулаас ямар 1 хэмжээгээр аварч чадах билээ. Гэвч өнөө үед аль 1 улсын байгаль
орчныг хамгаална гэдэг хөрш зэргэлдээ орон, тэр ч байтугай дэлхийн хүн
төрөлхтөний зөв буруу үйлдлээс ихээхэн шалтгаалах болжээ. Хүн төрөлхтөн дэлхий
хэмээх ганц ээжийнхээ ач буянаар амьдардаг. Нэгэн үе ээж болсон газар дэлхийгээ
даанч алсын бодлогогүй сүйрүүлсний сөрөг үр дагаврыг өнөөдөр дэлхийн улс түмэн
ямар нэг хэмжээгээр эдэлж байна. Энэхүү зөрчлийг дэлхийн улс гүрнүүд өөр
өөрсдийн өвөрмөц байдал онцлог нөхцөлтэй уялдуулан янз янзаар шийдвэрлэхийг
оролдож байна. Бидний эцэг эх, эмээ өвөө нар маань ер нь Монгол зөн олон минь
“Нэг мод тарихад 1000 бурхан бүтээсэнтэй тэнцдэг” хэмээн ярьдаг нь маш үнэн үг
юм. Бид зүгээр л нэг мод тарьснаар ой мод, гүний цэнгэг ус, цэвэр агаар зэргийг
ой модны усталт, ундны усны хомсдол, цөлжилт, агаарын бохирдол зэрэг олон
аюулаар сольж чадна аа хүмүүс ээ. Монгол улсын ерөнхийлөгч “Мод тарьцгаая”
хэмээн ерөнхий сайд байхдаа “Ногоон Хэрэм” хөтөлбөрийг санаачилж, байсан. Одоо
ч гэсэн ерөнхийлөгч байгаль хамгаалах асуудалд дорвитой арга хэмжээ авсаар
байгаагийн нэг нь дэлхийн усны өдөр 3 сарын 22 өдрийг улс даяараа 2005 оноос
хойш тэмдэглэн усаа чандмань эрдэнэ хэмээн хэмнэдэг болсон билээ. Гэсэн ч
жилийн 365 хоногийн ганц өдөр багадсан бололтой, 2011 оны усны тооллогоор 6646
гол горхи тоологдсоноос 551 гол горхи ширгэн үгүй болсон харамсалтай энэ мэдээ
нь бидэнд түгшүүрийн дохио билээ. Социалист2 нийгмийн үед ой модны
нөөц багатайгаа харгаллзаж үзэлгүйгээр модны экспортыг нэмэгдүүлэх бодлогыг төр
засгаас явуулсан нь олон гол мөрөн ширгэж, ган гачиг тохиох, байгалийн тэнцвэрт
байдал алдагдах гол шалтгаан болжээ. Монгол улс уул нь 250 гаруй рашаантай
бөгөөд газрын доорхи усны 139 орд газартай 840 километр квадрат усжуулалттай
газар нутагтай нийслэл хот нь хот дотроо рашаантай дэлхийн зөвхөн 2хон
нийслэлийн нэг, тийм л их баялаг нөөцтэй орон юм. Мөн үүгээр ч зогсохгүй таван
эрдэнэ хэмээх таван хошуу малтай билээ. Өөрийн орны унаган байгаль нь яаж сүйрч
үгүй болсныг сайн мэддэг гадаадынхан Монгол оронд маань ирээд, өнөөгийн зүй бус
иргэншилд өртөөгүй онгон байгаль байгааг харан баясах төдийгүй хайрлах,
хамгаалах тухай санаа тавих нь ихэсчээ. Ноос ноолуурын үнийн хөөрөгдлийг дагаад
өсгөх ямааны тоо ч дийлдэхгүй болж, бэлчээрийн мал аж ахуй эрхлэхэд хүндхэн
нөхцөл байдалтай болжээ. Ямаан сүрэг мах, сүү, арьс, ноолуур өгч малчдын
амжиргаанд эерэг нөлөө үзүүлэх боловч байгаль экологид энэ амьтны үзүүлэх гай
их нь харамсалтай. Учир нь ямаа нь ургамал ногоог үндсээр нь зулгааж иддэг
бөгөөд энэ нь бэлчээрийн хомсдол, газрын талхлалт ихэсгэдэг аюултай. Мал
тооллогын сүүлийн дүнгээр ямааны тоо толгой 19.9 саяд хүрч, нийт малын 46.1%
эзлэх боллоо. Энэ үзүүлэлт цөлжилтөнд ч бас нөлөөлнө. Бодит судалгааны дүнгээр
Монгол улсын цөлжилтийн 13% нь байгалийн өөрийнх нь хүчин зүйлээс үлдсэн 87% нь
цөм хүний буруутай хүчин зүйлээс болсон гэж гарчээ. Тодорхой жишээ нь 1970аад
оноос говийн бүсийн төв суурин газрын түлшний хэрэгцээнд заг мод их хэмжээгээр
хавтгайруулан бэлтгэдэг болсноос 125 мянган га газрын заг бүрэн устаж, 370
мянган га газрын заг сэргээн ургах чадвараа алдаж, цөлжилт идэвхжих гол
шалтгаануудын 1 болсон ба олон салаа зам тавьж, уул уурхайн зориулалтаар газрыг
ухаж сэндийлэн, тариалангийн талбайг элэгдэлд оруулсан зэрэг хүмүүс бидний
буруутай үйлдлээс цөлжилт улам нэмэгдсээр л байна. Энэ жишээг амьдаар нь зөвхөн
говьд очиж байж л та бүхэн үнэнхүү мэдрэнэ. Үнэхээр та бүхэн говь нутгаар явж
үзээгүй бол заавал 1 яваад үзэхийг зөвлөж байна. Харахаас нүд хальтрам,
бодохоос элэг эмтэрмээр зүйлс цөөнгүй болжээ. Магадгүй та амьдралдаа 1 удаа ч
гэсэн бодож байсан уу. Африкийн халуун элсэн цөлд өлсгөлөн хүмүүсийн дунд
төрчихөөд элс идэж зовж байна гэж, эсвэл өмнөх Хятадын хэдэн тэрбум хүмүүс
дотор хөлсний тэрэг түрж, хөлийнхөө сайраар гутал хийж, хүн хүн царайчилж
тарчигхан амьдарч байна гэж. Хэрвээ үгүй бол та заавал 1 бодоод үзээрэй. Үүний
дараа та өөрийгөө, өөрийнхөө амьдралыг, эх нутгаа өөрөөр харах болно. Ямар их
хишгээр Монголд төрсөндөө баярлах ёстой. Бид эцэг эх, эх орон, царай зүс, бие
хаа, амьдрах насаа шилж сонгодоггүйгээс хойш эцэг эх, эх орноо өөрийн аминаасаа
ч илүү хүндэтгэн хайрлах л хэрэгтэй. Сиймхий ч гэсэн гэр минь Сэгсгэр ч гэсэн
ээж минь гэдэг шүү дээ. Хүн төрөлхтөн бид хүн хүнтэйгээ зөв харьцах тухай л ярьж
ирсэн болохоос бус эх байгальтайгаа зөв харьцах талаар төдий л хичээсэнгүйгээр
энэ үетэй золгосон нь өнөөдрийн байгаль экологийн гамшигт хүргэжээ. Сэтгэлийн
хир биеийн хирээс бузар гэдэг. Хүмүүс минь оюун ухаанаа цэвэрлээд, нүдээ
нээцгээгээд байгаль дэлхийтэйгээ эх хүнтэй харьцаж байгаа мэт харьцацгаая.
Бидэнд үлдсэн бидний бүх амьдралын минь хамгийн эхний өдөр энэ өдөр шүү дээ.
Бүх юм оройтоогүй харин бүх зүйл эхэлж байгаа юм шүү.
Ишлэл зүй :
№1 Ав хомрого:Ан гөрөөг олноор хийхийг хэлнэ.
№2Социалист
систем: Дэлхийн II дайны дараа Европ Ази тивд социализмыг хөгжлийн чиг баримжаа
болгосон орнууд бий болж, улс төр, эдийн засаг, соёлын өргөн хэлхээ холбоо
тогтоосноор энэ систем бий болжээ.
№3Зэрлэг
амьтан ба ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах
тухай конвенци: 1973 онд анх гарын үсэг зурсан хотын нэрээр
“Вашингтоны конвенци” буюу CITES=(Convention on International Trade in
Endangered Species of Wild Fauna and Flora) нэрээр соёрхон батлан 1975 оны 7
сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр болсон ба одоогоор дэлхийн 172 орон (талууд)
уг конвенцид нэгдэн ороод байна.
Ном зүй :
1.”Монгол ёс заншил, уламжлалт
ухаанаа заан сургагч нарт тус дэм” Ш.Чоймаа Улаанбаатар хот 2012 он
2.”Их Монгол оронд уламжлагдсан
ирээдүйг эш үзүүлсэн бошгууд” Бурханч лам Пүрэвбат Улаанбаатар хот
3.”Монгол Улсын Түүх-II”
Улаанбаатар хот
4.Интернет сайтууд: Google,Wikipedia,Ус Цаг Уур Эрдэм Шинжилгээний Газар, Үндэсний
Статистикийн Төв Хороо(web site)
2013/10/22
7-р ангийханд Эртний Энэтхэг хичээлийн сэдэвтэй холбоотой дүрс зураг
Хүүхдүүд та бүхэнд орсон Эртний Энэтхэг хичээлтэй холобоотой зургийг орууллаа. Сонирхож байвал татаж аваад бүтээлийн сандаа хийгээрэй.
2013/10/12
Сайн байна уу хайртай бяцхан шавь нар минь
Багш нь блогоо нээлгүй удлаа. Энэ өдрөөс эхлэн дахин хамтдаа ажилцгаая. Хүүхэд бүхний ирээдүйн сайн сайхны төлөө Монголын бүх багш нар "Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх" ерөнхий хөтөлбөрийн хүрээнд ажиллаж байна. Эрхэм хүндэд эцэг эхчүүд та бүхэн ч гэсэн багш бидэнтэй хамтран ажиллаарай гэж уриалж байна. Таны миний хүүхэд бүр "Дүүргэх ёстой сав биш, Ургах ёстой ЦЭЦЭГ" юм шүү дээ. Монголын үрс маш олон болтугай.
2013/05/06
Манай сургууль "Эх орноо хайрлая" Эко аялал хийлээ
Манай сургууль энэ сарын 20-ны өдөр 7,8 ангийн сурагчид Монгол Япон багш нарын хамтаар Сэлэнгэ аймгийн Дулаанхан сум уруу хөлгийн жолоо заллаа. Бидний аялалын гол зорилго Сэлэнгэ аймгийн нутагт байрлах Цагаан нуур\ Давстай нуур\, Шарын гол, Ерөө гол, Дулаанхан уул, Рашаан зэргийг үзэж танилцаж Ерөө голын ойр орчим газрын хог хаягдал зэргийг түүж цэвэрлэх байлаа. Гэвч Төлөвлөсөн ажлууд эрт дуусаж цаг гарсан учир маршрута сунгаж Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Сайхны хөтөл хүртэл явлаа. Аялалын хугацаанд байгалийн сайхантай үзэж танилцан үнэхээр сайхан байлаа.
2013/04/28
7 анги Дэлхийн 2-р дайн хичээл
Дэлхийн хоёрдугаар дайн, нь 1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнуудболон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ.Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1нд Германулс Польш руу довтолсоноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд,Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болонАНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 ондЗХУ, Герман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авсанаар Герман улсын болзолгүй бууж өгсөнөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм.Харин Ази-д Япон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрсөнөөр, дайн дууссан байна.
2013/04/04
Баяр хүргэе!
Дархан-Уул аймгийн "Наран" 23-р сургууль нь "Дэлхийн ус"-ны өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий нийтээрээ 1993 оноос албан ёсоор тэмдэглэж ирсэн юм. Монгол улс нь 2005 оноос эхлэн Талархан хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай сургууль нь энэ жил цэнхэр дэлхийн сайн сайхны үйлсэд нэгдэн орсондоо маш их баяртай байна.
Усны өдрийн хүрээнд нийтийг хамарсан хэд хэдэн ажил зохион байгууллаа. Үүнд:
1-рт "Ус бол Чандмань эрдэнэ" сэдэвт гар зургийн уралдаан 1-5 р ангийн нийт сурагчдын дунд заралснаас 1-р байрыг 1а ангийн сурагч А.Халиун Тэргүүн байр эзэлж үнэ бүхий зүйл, 2-р байрыг 4а ангийн сурагч Гэрэлчимэг эзэлж үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.
Мөн "Усны тухай" шүлгийн урлдаанд 8а ангийн сурагч Мөнхсувд сайхан шүлэг зохион тэргүүллээ.
7-8 р ангийн сурагчидтай хамт багш миний бие өөрөө "Шидэт Ус" нэртэй ажиллагааг зохион байгуулж 1-11 р ангийн сурагчид болон багш ажилчиддаа "Усаа гамная, усаа хайрлая" уриан доор усны амталгаа явууллаа. Энэ дашрамд хэлхэд хамт оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Багш та бүхэндээ хайртай шүү.
Цаашид улам өргөн дэлгэр зохиогдоно гэдэгт бат итгэлтэй байна. Цэнхэр дэлхийгээ хайрлаж нас нэмэе бүгдээрээ.
Усны өдрийн хүрээнд нийтийг хамарсан хэд хэдэн ажил зохион байгууллаа. Үүнд:
1-рт "Ус бол Чандмань эрдэнэ" сэдэвт гар зургийн уралдаан 1-5 р ангийн нийт сурагчдын дунд заралснаас 1-р байрыг 1а ангийн сурагч А.Халиун Тэргүүн байр эзэлж үнэ бүхий зүйл, 2-р байрыг 4а ангийн сурагч Гэрэлчимэг эзэлж үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.
Мөн "Усны тухай" шүлгийн урлдаанд 8а ангийн сурагч Мөнхсувд сайхан шүлэг зохион тэргүүллээ.
7-8 р ангийн сурагчидтай хамт багш миний бие өөрөө "Шидэт Ус" нэртэй ажиллагааг зохион байгуулж 1-11 р ангийн сурагчид болон багш ажилчиддаа "Усаа гамная, усаа хайрлая" уриан доор усны амталгаа явууллаа. Энэ дашрамд хэлхэд хамт оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Багш та бүхэндээ хайртай шүү.
Цаашид улам өргөн дэлгэр зохиогдоно гэдэгт бат итгэлтэй байна. Цэнхэр дэлхийгээ хайрлаж нас нэмэе бүгдээрээ.
2013/04/03
Заавал мэдэх ёстой шүү Хүүхдүүд ээ?
Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 20) нь 1952 оноос 1984 он хүртэлБНМАУ-ын лидерүүдийн нэг байжээ. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал.
Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум)Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 ондУлаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр Эрхүү, Улаан-Үдийн хооронд аялж СибирийнСанхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.
Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлэхдээ Ю.Цэдэнбал улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхэд өөрийн ухамсарт бүх амьдрал, авьяас чадвар, оюун билгээ зориулсан хүн байв. Тухайлбал хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд Монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч,спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдаж,Дархан,Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болгосон, 1940 онд манай улсыг ганц орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчилэн тоочоод баршгүй. Энэхүү гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол олгожээ.
Ю.Цэдэнбалын БНМАУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсад нэр хүндийг өндөржүүлэхэд явуулсан ухаалаг бодлогыг нь үнэлж, 1961 онд хөдөлмөрийн баатар, 1966 онд Улсын баатар цол олгож, 1979 онд Улсыг батлан хамгаалах зөвлөлийн даргаар томилогдоход БНМАУ-ын маршал цол олгожээ.
Гадаад бодлогын хувьд тэрээр Монголыг ЗХУ-тай улам ойртуулах чармайлт хийсэн ч гэсэн Зөвлөлт Социалист бүгд найрамдах улс болгох явдлыг эрс эсэргүүцэж байв. Хятад-ЗХУ хоёрын харилцаа хагарахад Цэдэнбал ЗХУ-тай нэгдэж үр дүнд нь Хятадтай харилцах харилцаа эрс багассан.
Хүйтэн дайны үед Цэдэнбал нь аядуу социализмыг баримтлаж байснаараа алдартай.
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.
Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.
2013/04/01
Мэдхэд илүүдэхгүй нь шүү хүүхдүүд ээ?
Энэ дэлхий дээр мөнгөнд дургүй хүн гэж бараг л байхгүй байх гэвч бидний мөнгө мөнгө гээд байдаг тэр зүйл маань ямар аймшигтай нян, бактераар дүүрэн байдгийг та нар лав надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ хүүхдүүд ээ? тэгсэн ч гэсэн үүнийг нэг уншаад үзээрэй.
Лондоны их сургуулийн Биологи болон химийн шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Рон Катлер цаасан мөнгөн тэмдэгт дээрх нян жорлонгийн суултуурны доорх нянгаас их байдгийг анхааруулав. Нийтдээ доктор Катлер 200 цаасан мөнгөн тэмдэгт болон 45 зээлийн картад шинжилгээ хийжээ.
Тэгтэл мөнгөн тэмдэгтүүдийн 26 хувь, зээлийн картын 47 хувь нь нянгүйн халдварт ихээхэн өртсөн болох нь тогтоогдсон байна. Зарим мөнгө нийтийн бие засах газрын суултуураас ч бохир байсан аж. Илэрсэн нянгуудын дийлэнх нь E.coli болон алтадмал стафилококк байжээ.
Нийт мөнгөн тэмдэгтүүдийн 80 хувь, зээлжих картуудын 78 хувь нь нянгийн халдвартай байсан гэнэ. Эрдэмтэд эртнээс л нянгийн аюулгүй байдлын талаар ярьж эхэлсэн. Ялангуяа хүний өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг эд зүйлс дээр нянгууд ихээр үржиж байдаг аж. Өмнө нь судлаачид офисын ажилтнуудын хэрэглэдэг утас болон компьютерийн гар дээр хортой нянгуудын бөөгнөрөл их байгааг тогтоож байсан юм. Саяхан эмч нарын анхаарлыг ердийн цаасан алчуурнууд татсан байна. Тэдгээр дээр Bacillus cereus төрлийн нян байгааг илрүүлжээ. Энэ нян нь нүд, уушиг, цус болон төв мэдрэлийн системийг халдварлуулж муу нөлөө үзүүлдэг гэнэ.
Жишээ нь: Бидний сайн мэдэх
Лондоны их сургуулийн Биологи болон химийн шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Рон Катлер цаасан мөнгөн тэмдэгт дээрх нян жорлонгийн суултуурны доорх нянгаас их байдгийг анхааруулав. Нийтдээ доктор Катлер 200 цаасан мөнгөн тэмдэгт болон 45 зээлийн картад шинжилгээ хийжээ.
Тэгтэл мөнгөн тэмдэгтүүдийн 26 хувь, зээлийн картын 47 хувь нь нянгүйн халдварт ихээхэн өртсөн болох нь тогтоогдсон байна. Зарим мөнгө нийтийн бие засах газрын суултуураас ч бохир байсан аж. Илэрсэн нянгуудын дийлэнх нь E.coli болон алтадмал стафилококк байжээ.
Нийт мөнгөн тэмдэгтүүдийн 80 хувь, зээлжих картуудын 78 хувь нь нянгийн халдвартай байсан гэнэ. Эрдэмтэд эртнээс л нянгийн аюулгүй байдлын талаар ярьж эхэлсэн. Ялангуяа хүний өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг эд зүйлс дээр нянгууд ихээр үржиж байдаг аж. Өмнө нь судлаачид офисын ажилтнуудын хэрэглэдэг утас болон компьютерийн гар дээр хортой нянгуудын бөөгнөрөл их байгааг тогтоож байсан юм. Саяхан эмч нарын анхаарлыг ердийн цаасан алчуурнууд татсан байна. Тэдгээр дээр Bacillus cereus төрлийн нян байгааг илрүүлжээ. Энэ нян нь нүд, уушиг, цус болон төв мэдрэлийн системийг халдварлуулж муу нөлөө үзүүлдэг гэнэ.
Жишээ нь: Бидний сайн мэдэх
- БНХАУ-ын Юань дээр 38000
- ОХУ-ын Рубль дээр 30000
- Ангилийн фунт дээр 11000 төрлийн нян байна гэнэ шүү. Тэгвэл манай улсын Төгрөг ямар байгаа бол хүүхдүүд ээ? бодоод үзээрэй. Мөнгөтэй харьцсаныхаа дараа заавал гараа угааж эрүүл ахуйн дэглэм сахиж байгаарай.
2013/03/31
Танин мэдэхүй
Жүгдэрдэмидийн Гүррагчаа (1947 оны 12 -р сарын 05) нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн юм.
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ
Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.
1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Тэрээр 2000 - 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдааражиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Ж.Гүррагчаа | |
Интеркосмосын сансрын нисэгч | |
---|---|
Иргэншил | Монгол |
Төрсөн | 1947 оны 12 сарын 5 (65 настай) Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Булган аймаг,Гурванбулаг сум |
Бусад ажил | Нислэгийн инженер |
Цол | Хошууч генерал |
Сансарт өнгөрүүлсэн хугацаа | 7 хоног 20 цаг 42 минут |
Сонголт | 1978 оны Интеркосмос |
Даалгавар | Союз-39 |
Даалгаврын тэмдэг |