Ээжээ

Очих юмсан санаж байнаа, ээжээ Ойртох юмсан үнсүүлмээр байнаа, ээжээ Оройтойгүй юмсан жаргаамаар байна, таныгаа Олсон юмсан хайрлаж явмаар байна, таныгаа ээжээ

Залуу нас

Дураараа л гэдэг энэ залуу насанд Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ? Алдавч алдаг миний гал халуун нас Ахиад ямар залуу явах биш дээ

Хайр

Чиний зөөлөн харц шиг намрын тэнгэр уйлаад чиний дөлгөөн яриа шиг намрын модод сэрчигнээд чиний ирдэг зүг рүү намрын шувууд зэллээд чиний нутгийн саранд миний гунигийг дамжуулна

Учрал

Сар гэмээ нь зүйрлэвэл сайхан нь илүү билээ чи Саатан суугаад аалинд чинь хязгааргүйгээр умбамаар аа Сэтгэл аяндаа ариусч сэм сэмхэнээр татагдаад байх юм Санамсаргүй чамтай учирлаа гэвэл бурхан над гомдоно оо…

2016/11/16

Монгол-Оюу сургуулийн 10-1 ангийн сурагч А. Батгэрэлийн Нийгмийн ухаан хичээлийн хүрээнд бичсэн эсээнүүд.




ЯдууралЯдуурал гэж юу вэ? Ядуурал гэж амьдралын чанарыг тодорхойлж хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр суурьтай эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол , ажлын байр зэрэг боломжуудад хүрч чадахгүй байдлыг илтгэж болно. Ядуурлыг хэмжихэд дэлхийн хүн амын тал хувь нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж болно. Дэлхийн ядуурлын тоо жилээс жилд улам бүр ихэсч байна. Үнэмлэхүйн хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.

 Бид үргэлж ядуу хүмүүст тусалж чадахгүй ч гэлээ жилд 2-оос 3 удаа тусалж байх хэрэгтэй. Ягаад гэвэл бид туслахгүй бол өшөө олон хүнийг өвтгөж ядууруулж болно. Хэрвээ тэр ядуу хүн нэг өвчтэй бол хурдан эмчилж гэр орон өгөхгүй бол ядуу хүмүүс хичнээн алддагч дахиж алдахгүй сайн хүн болж байгаль эхээ хайрлан хамгаалах, нэг хүнийг өөр шигээ болгохгүйн тулд сайн хүн болгох л байх. Хүмүүс залхуурснаас болж ихэнх нь ажлаасаа халагдаж, ядуурч байхад зарим нэг нь чадахгүй зүйлээ хийж мэргэжлийн болж баяждаг. Хэрвээ баяжлаа гээд ядуу хүмүүсийг үзэн ядаж болохгүй ба их зан гаргаж болохгүй. Яг л адилхан хүн байж бусдыгаа ялгаварлан гадуурхдаг хүмүүс бол хамгийн тэнэг хүмүүс байдаг юм. Одоо үед баяжсан хүмүүс үргэлж өөрсдийгөө бодоод бусдыг золиосонд гаргадаг учраас 10 хүн дутмын 9 нь ядуу амьдарч байгаа юм. Ийм учраас хүмүүсээ бие биедээ тусалж дэмжиж байгаарай.

Монгол-Оюу сургуулийн 11-1 ангийн сурагч Э. Батбилэгийн Нийгмийн ухаан хичээлийн хүрээнд бичсэн эсээнүүд.

Image result for essaysЯдуурал Ядуурал гэж юу вэ?
Энэ асуултыг би маш олон хүнээс асуулаа.Бүгд л нэгэн дуугаар ядуурал гэдэг нь ядарсан зовсон шаналж яваа хүнийг хэлнэ гэж зэвүүцсэн янзаар хэлнэ. Яг үнэндээ миний санааг зовоож байгаа зүйл бол оюун санааны ядуурал, доройтол юм. Одоогийн Монгол улсыг манай ард иргэд бүгд л хямарсан, ядуур ч байгаа гэлцэх юм. Харин мэргэн ухаантнууд, гадаадын том том шинжлэх ухаанчид Монголын ямар их баянг гайхан бишрэх юм. Энэ том газар нутагт хэдэн сая толгой малтай , газрын гүнд маш их алт эрдэнэстэй юутай сайхан орон бэ? гэж өөр  хоорондоо шивнэлдэн ярина. Монгол улс хөгжихөд юу дутаж байна вэ? Үүний хариулт маш энгийн зүгээр л Монгол улсыг залж жолоодож байгаа тэргүүнүүд нь оюуны доройтол, ядуурлаас гарчихад л болоод явах асуудал юм. Үр хүүхдүүд нь хүртэл нь оюуны ядууралд орчихсон бүгд л утас, компьютер гэх зүйлсээс салж хагацаж чадахгүй гинжинд ороогдсон нохой мэт л санагдаж тэднийг харан сэтгэл эмтрэх юм. Харин хэдэн жилийн өмнө хүүхдүүд шагай харвах, морь унаж уралдах гэх мэт олон сайхан зүйлээр тоглодог байсан нь хөгжихийн гол үндэс байсан юм болов уу?  Монгол улсын ирээдүй таний үр хүүхдээс л шалтгаална. Байшингийн суурь хэдий чинээ бат бөх байна төдий чинээ чанартай байна. Үр хүүхдүүдээ ядуурлаас сэргийлж эрүүл зөв өсгөцгөөе...

Мэдээллийн технологи гэж юу вэ?
Мэдээллийн технологи гэдэг нь Америкийн Мэдээллийн Технологийн Холбооны (ITAA) тодорхойлсоноор "Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, программ хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ".Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. 4. Мэдээллийнтехнологи одоо минийамьдралд.Одоо бол хамгийн том байр эзэлж, үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол мэдээллийн технологи. Өдөр бүр миний амьдралд компьютэр, интернетээр аялаж. Имэйл, чат бол байнгын хэрэглээ.
Гар утсыг бол бүр ярилтгүй. Гàр утасгүй ганц ч өдөр болж чадахгүй. Мөн гар утас, компьютер, интернет байхгүй бол ойд түүрсэн сармагчин шиг л болох байх. Ийм л хэрэгтэй зүйлийн маань нэг болоод байгаа. Дэлхийдахиндодоо 2.5 тэрбум шахам хүн гар утасхэрэглэж, 1 тэрбум орчим хүн интернетээр зугаалж, гарутас, интернетийн компаниудын орлого өдрөөсөдөр ттэрбум тэрбумаа рөсөж байна. Ийм байхад бид үүнээс хэрхэн õîöðîõ áèëýý. Адилхан л хөл нийлүүлэн алхаж, ижил технологи эрхэлж байгаагийн хувьд бизнесийн орон зай гтүрүүлэн харж, цаашдын амьдралдаа нэвтрүүлэ ххэрэгтэй. Мэдээлэл бол мөнгө, давуутал, өрсөлдөх чадвар. Тэрхүү мэдээллийн дамжуулахад мэдээллийн технологи хэрэгтэй. Ингээд бодохоор ямархуу чухал зүйл болох нь ойлгогдож байгаа бизээ.