10а ангийн сурагчдын Нийгмийн-Ухаан хичээлийн "Ёс суртахуун" бүлэг сэдвийн хүрээнд бичсэн эссэ хүүхдүүд та бүхэн өөрсдийнхөө болон бусад найз нарынхаа эссэг уншиж үнэлгээ дүгнэлтээ коммент бичиж үлдээгээрэй? Амжилт
Боловсрол ба хүмүүжил
Эрт дээр үеэс монголчууд хүүхдийн хүмүүжилд маш онцгой анхаарч ирсэн билээ. Өнөөгийн боловсролын зорилгод ч зөвхөн эрдэмтэй хүнийг төдийгүй, ёс суртахуунлаг, ажил хэрэгч хүнийг төлөвшүүлэхэд чиглэж байгаа нь зүйтэй. Учир нь хүмүүжилгүйгээс хүнлэг бус чанар, өөрөөсөө бусдыг үл хайхрах, хорон санаа, хулгай дээрэм, хүчирхийлэл зэргээр хариу өгөх юм. Хүн болох багаасаа, хүлэг болох унаганаасаа гэдэг. Иймээс л хүнийг багад нь хүмүүжүүлж төлөвшүүлэх шаардлагатай юм. Хүмүүжээгүй хүүхэд ирээдүйд яаж ч амьдрах магадлалтай. Худлаа ярих, хулгай хийх цаашлаад хүний аминд хүрэх ч эрсдэлтэй.
Далай лам Данзанжамц: “Долоон
тэр бум хүнийг хамарч чадах ганц зүйл бол шинжлэх ухааны ололт дээр суурилсан
эрүүл сэтгэлгээ мөн. Ингэж хандваас хүн төрөлхтнийг сүйрүүлнэ гээд байгаа дэлхийн
мөхөл нь ойрын живаа жилд байхгүй. Харин үүний оронд хүн төрөлхтөн ёс
суртахууны хямралаас ангижрахад санаа зовууштай. Хүний нигүүлсэхүй сэтгэлийг
хөгжүүлэх,шинжлэх ухааны ололт амжилт дээр тулгуурлан иргэний ёс суртахууныг
төлөвшүүлэх талаар илүү дорвитой хүчин чармайлт гаргах цаг ирсэн.” Хэмээсэн нь
хүн төрөлхтөн ёс суртахуунгүй болж хэрхэвч болохгүй гэсэн санааг илэрхийлж
байна. Тиймээс хувь хүний төлөвшлийг багад нь суулгаж өгөх шаардлагатай юм.
Дархан-Уул аймаг Наран сургууль 10а ангийн сурагч Г.Энхжаргал
Боловсролтой хүн
Боловсрол гэж юу вэ? Боловсролтой хүн гэж ямар хүнийг хэлэлх вэ? Боловсрол бол миний ойлголтоор ёс суртахуунлаг, өөрийн гэсэн зорилготой, мэдлэгтэй хүнийг хэлнэ гэж бодож байна. Тиймээс мэдлэгээ дээшлүүлэх нь чухал. Мэдлэгээ нэмэгдүүлнэ гэдэг нь харах өнцгөө нэмэгдүүлж байна гэсэн үг. Мэдлэгээ дээшлүүлэхэд амьдрахад хялбар төдийгүй, аливаа асуудлыг шийдвэрлэхэд хялбар болох ба амьдрал өөрөө утга учиртай болно. Амьдралын арван хувь нь төөрөгөө, ерэн хувь нь чиний түүнд хандах реакцаас хаамардаг ажээ. Боловсролтой хүн техник шинжлэх ухаан технологийн дэвшлийг илүү хурдан хүлээж авамтгай байдаг юм.
Энэ чанараараа хуурамч болон
дам цуу мэдээллийн үнэнийг анализ хийж, дүгнэлт гаргахдаа хурдан зөв хийх
чадвартай облдог учир хүн бүр алхам тутамдаа шийдвэр гаргаж байх болсон энэхүү
хурдацтай эрин үед энэ чанар чухал юм. Боловсролтой хүн мэргэжил сайн эзэмшдэг,
соёлтой, ёс суртхуунлаг, амьдрал нь утга учиртай зорилоготой байдаг. Энэ
зүйлүүдээс үндэслэбэл боловсролтой хүн нь илүү урт насалдаг, нас өндөр болсон
хойноо ч зөнөгөлдөггүй гэдгийг шинжлэх ухаан тогтоочихсон байна. Амьдрал
богинохон учраас түүнээс аль болох их жаргалыг салгаж ав, арван тавны сар
гарахад л байгалийн сайхныг бишрэн жарга гэж Күнз сургасан байдаг.
Хэрвээ хүн аз жаргалын төлөө төрдөг юм бол,
боловсролтой хүн жаргах шалтгаан олон. Хүнд авъяас чадвар, ухааныг Бурхан
хайрладаг, мэдлэгийг хүн өөр өөртөө буй болгодог, мэдээлэл бол хар аяндаа урсан
орж ирдэг. Тиймээс мэдлэгээс нь хамаарч хэр их боловсролтой хүн гэдгийг мэдэж
болно. Бид заавал өндөр боловсролтой байх албагүй юм. Хүн хувь заяаныхаа боол
байдаггүй, үнэн хэрэгтээ оюун ухааныхаа л боол болдог. Мэргэжил эзэмшсэн
мэдлэгтэй хүнийг боловсролтой хүн гэж үзэж болно. Бид ухаанаа удирдан өөрийгөө
ялан дийлэх нь боловсролтой хүний нэг шинж мөн.
Дархан-Уул аймаг Наран сургууль 10а ангийн сурагч Б.Санчирнаран
Дээд суртахуун
Ёс суртахуун гэдэг бол хүний зөв үйлдлийг хэлдэг билээ. Та ямар хүн болмоор байна вэ?, ёс суртахуун таньд хэрэгтэй юм болов уу?, энэ хэв маяг танийг хаашаа хөтлөх бол?, ирээдүй нь алхамд хүний зөв үйлдэл яаж тус болох бол?, гэх мэт олон асуул таньд хариулах болно. Тэ гэдэг хүн маргааш болоод ирээдүйд ямар хүн болохыг хүсэж байна. Мэдээж хүн болгон өндөр боловсролтой, соёлтой иргэн болохыг хүсдэг. Ийм бол хамгийн гол шат бол ёс суртахуунт хүн болон төлөвших явдал билээ. Ямар ч өндөр боловсролтой бай ёс суртахуунгүй байвал хүн бүрээс доор байна. Ёс суртахуун бидэнд хэрэгтэй болов уу?. Ёс суртахуун гэдэг ойлголт нь бидэнд зайлшгүй хэрэгтэй юм. Ажилд орно гэж бодоход та ямар том том дээд сургууль төгссөн байлаа ч, ёс суртахуун гэдэг зан таньд байхгүй бол та ямар ч хэрэггүй билээ. Ийм зан төлөвшил ер нь биднийг хаашаа алхуулах бол. Та архи уудаг хүн байлаа ч ёс суртахуунлаг байж чадвал та бүхнээс үнтэй хүн болж хувирна. Ийм байсаны тусд таныг хүмүүс болон сэтгэл зүрх тань хүртэл танийг хайрлан хамгаалах болно. Танайг амьдрал гэдэг ертөнц лүү орход танайг хүлээн авах уу, эс хүлээн авах уу? гэдэг таниас хамаарах болно.
Ёс суртахуун бол амьтнаас хүнийг ялгаж байдаг
ауга илрэл юм. Аристотель бол ёс суртахуун гэдэг ойлголтыг тайлбарлаж чадсан
юм. Тэр хэлэхдээ ёс суртахуун бол сайхан сэтгэлээс үүсэлтэй ухагдахуун хэмээн
хэлсэн байдаг. Тийм учир ёс суртахуун гэдэг бол хүн төрөлхтөний амьдралд
нөлөөлөх хамгийн чухал хэсэг юм. Ёс суртахууны талаар хэлэхдээ хүнийг хүн
болгож байдаг зүйл бол ёс суртахуун хэмээн хэлсэн байдаг. Махадма Ганди
хэлэхдээ “эрх чөлөөг олохын тулд хүчирхийлээр биш, ёс суртахуунт зан олгодог
билээ” гэж хэлсэн байдаг. Ганди өөрийн бүхий л амьдралаа Энэтхэгийн эрх
чөлөөний төлөө тэмцэсэн ауга хүн билээ. Тэрээр хүчирхийлээр бус хүн чанар буюу
ёс суртахуунлаг зангаар эрх чөлөөг авч чадсан юм. Бүхий л үйлдлийн эхлэл болон
төгсгөл нь ёс суртахууны зангаар явагддаг. Ёс суртахуун бол амьдрал юм гэдгийг
ойлгох хэрэгтэй юм. Күнз бол Хятадын гүн ухаантан байсан. Тэрээр насан туршдаа
аялан явж ёс суртахуун гэдэг ойлголтыг мэдэж, бусдад түгээж байсан хүн юм.
Фалес бол мөн грекийн суут долоо нь мэргэний анхдагч байлаа.
Тэрээр өөрөө хамгаас шилдэгт
суралц, бусдыг ч хамгаас шилдэгт сурга хэмээн хэлсэн байдаг. ёс суртахууныг
эхлээд ойлго, дараа нь бусдыг сурга гэж хэлсэн байдаг. Энэ сургаал нь ёс
суртахуун бол бүхний үндэс эх гэдгийг баталсан билээ. Амьдрах хамгийн аз
жаргалтай агшин бол бусдыг хайрлах явдал юм гэж Эзоп хэлсэн байдаг. Бусдыг
хайрлахад хүн чанар чухал юм. Үүнээс үзхэд үхэхээс амьдрахад дундаа амьдрах мөн
чанар бол ёс суртахуунтай амьдрах явдал юм. Аз жаргал, бяр баясал, инээд хөөр,
амьдрах итгэл, хайрлах мөн чанар нь ёс суртахуун гэдэг бяцхан ойлголт нь дээр
багтдаг билээ. Бид нар төрхөөс үхэх хүртэлээ хайрлах, инээх, уйлах, уурлах, зодолдох
зэрэг бүхий л зүйлсийг хийдэг билээ. Хүн үхсэн ч бусдад дурсагдаж байдаг билээ.
Энэ нь бусад хүмүүс түүнийг хүндэлж байсан явдал юм. Энэ ойлголт нь ёс
суртахуунтай амьдрасны илрэл юм. Хүний амьдрах хамгийн чухал явдал бол ёс
суртахуунтай амьдрах юм.
Дархан-Уул аймаг Наран сургууль
10а ангийн сурагч Б.Билгүүдэй
Эрдэмтэд ба ажил хэрэгч, ёс суртахуунлаг хүн
Эрдэмтэн гэж хэнийг хэлэх вэ? Мэдээж хамгийн түрүүнд толгойд минь суут ухаантан, зохион бүтээгж хүн гэж орж ирнэ. Бидний амьдарч буй энэ “дэлхий” гэдэг гариг дээр эрдэмтэн хүн хамгийн чухал хэрэгцээтэй хүн байдаг. Жишээ нь: Бидний мэдэхгүй чадахгүй зүйлсийг нээж илрүүлж, дэлхий дээрх бүхий л хүмүүст өсөн дэвжих замыг нээн өгсөн ачтан хүмүүс байдаг билээ. Гэхдээ хэдий эрдэмтэд суут ухаантай, зохион бүтээгч байсан ч ёс суртахуун хамгийн чухал. Яагаад гэвэл хүмүүстэй эелдэг сайхан харилцаж, хүмүүсийг хүндлэхгүй бол тэр хүн хэдий алдартай байлаа ч хүмүүсийн хүндэтгэлийг авч чадахгүй.
Өөрөөсөө өөр
ярилцах хүнгүй, ойр орчимд нь ганц ч найз нөхөд байхгүй байх мэдээж муухай.
Орчин үед ажил хэрэгч, мэргэжил эзэмшсэн, ёс суртахуунлаг хүнийг л ажилд авч
хүндэтгэдэг болсон. Эрдэмтэд суут ухаанаараа бүхнийг тэргуулж чадах хэдий ч
ажил хэрэгч, ёс суртахуунлаг байж чадахгүй бол хэн ч чамайг “таныг” хүндлэхгүй
мөн тэргүүлэгч гэж харахгүй. Харин ч муулна. Ёс суртахуунгүй, юмыг ажил хэрэгч
хүн шиг гүйцэтгэж чаддаггүй гэх байх. Гэвч энэ зөвхөн миний л бодол. Өөр хүн юу
гэж бодож байгааг би, чи, та, хэн ч тааварлашгүй. Энэ л одоогийн буюу орчин
үеийн бидний амьдарч буй нийгэм юм.
Дархан-Уул аймаг Наран сургууль 10а ангийн сурагч П. Номин-Эрдэнэ
Өнөөгийн боловсрол
Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа. Өнөө үед хүн нь илүү бүтээлч улс орнууд хамгийн баян ажээ. Энэ үг нь үнэн болоод байгаа билээ. Монгол Япон дээр жишээ аваад үзэхэд Япон хэдий Монголоос бага газар нутагтай, газрын баялаг багатай ч Ази төдийгүй дэлхийд №1 хөгжилтэй орон. Мөн боловсролын тал дээр ч асар том амжилттай. Үүнээс харахад хүний ухамсар боловсрол ёс суртахуунаас ч тухайн орны хөгжил хамаарч болохоор билээ. Бүр наад захын жишээ хогны асуудалаас харьцуулж харахад япон нь хогоо 3 хэсэгт ялгаж хувааж хаядаг боловол, Монголчууд хогын савандаа ч хогоо хаяж чадахгүй байгаа, ийм жижигхэн зүйлээс л хүний ухамсар ямар түвшинд байгааг харуулж байгаа билээ. Ганц хүн орхигдсон Робинзон мэт хүчин мөхөс зөвхөн бусдынхаа хамтаар л тэр ихийг бүтээж чадна гэдэг шиг та зөвхөн ганцаараа л жишээ нь хогоо гудамжинд хаяхгүй байна гэлгүй бусаддаа мөн хэлж түгээж найз нөхдийгөө урайлж байвал энэ нь бас эх орондоо оруулж буй таны өчүүхэн ч гэмэн хувь нэмэр мөн таны ёс суртахууны нэгээхэн хэсэг болно.
Дархан-Уул аймаг Наран сургууль 10а ангийн сурагч
Мөнхсувд
Ёс суртахуун гэж юу вэ?
Техник технологи хөгжиж түүнийгээ дагаад ухаантай боловсролтой иргэд олон төрж байна.
Харин энэ дотроос ёс суртахууныг эрхэмлэдэг иргэд цөөхөн биз ээ.
Яг энэ дэлхийд дутагдаж байгаа зүйл нь ус биш ёс суртахуун гэж бодож байна.
Хүмүүс ёс суртахуунгүйгээсээ байгаль эхээ сүйтгэж үүний хор уршгаар агаар бохирдож,
ус дуусч байна.
Ёс суртахуун хүний амьдралыг шийдэх нь ойлгомжтой.
Багаасаа ёс суртахуунтай болж өсөн хөгжвөл.
Өнөөгийн Монголыг хөгжөөн цогцлооч чадна.
Ёс суртахуунтай байхын ашиг
1.
Ёс суртахууны үнэлэмж тодорхой зорилготой учраас амжилт руу тэмүүлж ашигтай үйлдэл хийх ёстой гэж үздэг.
/ Ж.С.Милль,
Б.Франклин /
2.
Хүмүүс чин эрмэлзэлдээ тэмүүлэх замаар ёс суртахууны хүмүүжил олж боловсорч байдаг тухай / Платон,
Августин,
Б.Спиноза зэрэг /
Ёс суртахууны зайлшгүй байх 3
шинж
1.
Харилцааны боловсрол
2.
хэм хэмжээ,
үнэлэмж
3.
хүний үзэл санаа,
үйл ажиллагаа өөрөө дундаж гол ёсоор захирагдахыг зайлшгүй шаарддаг.
Сайн гэдгийг батлахад зөв зохистой үйл хийсэн байхын хэлнэ.
Ёс суртахуун бол сайн,
муу үйл,
шударга,
шударга бус явдал,
үүрэг,
нэр төр,
нинжин сэтгэлийг тухай хүмүүсийн төсөөлөлийг илэрхийлэгч зан байдлын дүрэм горим,
хэм хэмжээний цогц мөн хэмээн судлаач Г.
Амаржаргал Ёс суртахууны тухай өгүүлэх нь хэмээх номондоо тодорхойлсон байдаг.
Ёс суртахуун 2
үндсэн хэлбэртэй.
1-рт :
Хувь хүний мөн чанарыг илэрхийлдэг.
Ёс суртахууны чанарууд /эр зориг,
шударга ёс,
өгөөмөр сэтгэл,
даруу зан /
2-рт Нийгмийн ёс суртахууны хэм хэмжээ /хулгай бүү хий,
амьтан бүү ал гэх мэт /
Дүгнэлт:
Бид эдгээрийн өөртөө шингээж,
ёс суртахуунтай болж өсөн хөгжвөл.
Улс орны шинэчлэл дэвшилд одоогийн нөхцөл тэндээс ёс суртахууны үүргээ зохих ёсоор гүйцэтгэхэд чухал хүчил зүйлийн нэг болно.
Нийгэмд өөрийн эзлэх байр суурийг зөв үнэлж зан үйлээ ухаалаг жолоодож хүмүүсийг хүндэтгэн биеэ авч явахад ёс суртахуун харилцаа нь чухал нөлөө үзүүлнэ.
Дархан-Уул аймаг Наран сургууль 10а ангийн сурагч Г. Энх-Амар