2016/11/16

Монгол-Оюу сургуулийн 11-1 ангийн сурагч Э. Батбилэгийн Нийгмийн ухаан хичээлийн хүрээнд бичсэн эсээнүүд.

Image result for essaysЯдуурал Ядуурал гэж юу вэ?
Энэ асуултыг би маш олон хүнээс асуулаа.Бүгд л нэгэн дуугаар ядуурал гэдэг нь ядарсан зовсон шаналж яваа хүнийг хэлнэ гэж зэвүүцсэн янзаар хэлнэ. Яг үнэндээ миний санааг зовоож байгаа зүйл бол оюун санааны ядуурал, доройтол юм. Одоогийн Монгол улсыг манай ард иргэд бүгд л хямарсан, ядуур ч байгаа гэлцэх юм. Харин мэргэн ухаантнууд, гадаадын том том шинжлэх ухаанчид Монголын ямар их баянг гайхан бишрэх юм. Энэ том газар нутагт хэдэн сая толгой малтай , газрын гүнд маш их алт эрдэнэстэй юутай сайхан орон бэ? гэж өөр  хоорондоо шивнэлдэн ярина. Монгол улс хөгжихөд юу дутаж байна вэ? Үүний хариулт маш энгийн зүгээр л Монгол улсыг залж жолоодож байгаа тэргүүнүүд нь оюуны доройтол, ядуурлаас гарчихад л болоод явах асуудал юм. Үр хүүхдүүд нь хүртэл нь оюуны ядууралд орчихсон бүгд л утас, компьютер гэх зүйлсээс салж хагацаж чадахгүй гинжинд ороогдсон нохой мэт л санагдаж тэднийг харан сэтгэл эмтрэх юм. Харин хэдэн жилийн өмнө хүүхдүүд шагай харвах, морь унаж уралдах гэх мэт олон сайхан зүйлээр тоглодог байсан нь хөгжихийн гол үндэс байсан юм болов уу?  Монгол улсын ирээдүй таний үр хүүхдээс л шалтгаална. Байшингийн суурь хэдий чинээ бат бөх байна төдий чинээ чанартай байна. Үр хүүхдүүдээ ядуурлаас сэргийлж эрүүл зөв өсгөцгөөе...

Мэдээллийн технологи гэж юу вэ?
Мэдээллийн технологи гэдэг нь Америкийн Мэдээллийн Технологийн Холбооны (ITAA) тодорхойлсоноор "Компьютер дээр суурилсан мэдээллийн систем, программ хангамж болон техник хангамжийн дизайн, хөгжүүлэлт, хэрэгжүүлэлт, хангамж болон удирдлагыг судлахыг хэлнэ".Мэдээллийн технологи нь цахим тооцоолуур болон програм хангамжийг хэрэглэн мэдээллийг хувиргах, хадгалах, хамгаалах, боловсруулах, дамжуулах болон найдвартайгаар хүлээн авах тухайг судалдаг. 4. Мэдээллийнтехнологи одоо минийамьдралд.Одоо бол хамгийн том байр эзэлж, үүрэг гүйцэтгэж байгаа зүйл бол мэдээллийн технологи. Өдөр бүр миний амьдралд компьютэр, интернетээр аялаж. Имэйл, чат бол байнгын хэрэглээ.
Гар утсыг бол бүр ярилтгүй. Гàр утасгүй ганц ч өдөр болж чадахгүй. Мөн гар утас, компьютер, интернет байхгүй бол ойд түүрсэн сармагчин шиг л болох байх. Ийм л хэрэгтэй зүйлийн маань нэг болоод байгаа. Дэлхийдахиндодоо 2.5 тэрбум шахам хүн гар утасхэрэглэж, 1 тэрбум орчим хүн интернетээр зугаалж, гарутас, интернетийн компаниудын орлого өдрөөсөдөр ттэрбум тэрбумаа рөсөж байна. Ийм байхад бид үүнээс хэрхэн õîöðîõ áèëýý. Адилхан л хөл нийлүүлэн алхаж, ижил технологи эрхэлж байгаагийн хувьд бизнесийн орон зай гтүрүүлэн харж, цаашдын амьдралдаа нэвтрүүлэ ххэрэгтэй. Мэдээлэл бол мөнгө, давуутал, өрсөлдөх чадвар. Тэрхүү мэдээллийн дамжуулахад мэдээллийн технологи хэрэгтэй. Ингээд бодохоор ямархуу чухал зүйл болох нь ойлгогдож байгаа бизээ.


Нийгмийн өөрчлөлт
Нийгмийн өөрчлөлт гэж юу вэ? Нийгэм яагаад өөрчлөгддөг вэ? Гэх асуултууд одоо хүртэл миний толгойнд оньсого мэт үлдэнэ. Нийгэм гэдэг бол хувь хүн та юм.Учир нь ганц хүний хувь нэмэр тэр улсын ирээдүй юм.Та бүхэн гайхаж байгаа байх нийгэм гэсэн том цан хүрээтэй зүйлийн талаар ярьж байхад хувь хүнийг яагаад яриад байгаа юм бэ гэж. Нийгэм яаж өөрчлөгддөг вэ?гэсэн асуултанд нэгэн ухаантан -Нийгэм нь хүмүүсийн хэв маягаас хамааран бидний байгаа урсгалыг даган өөрчлөгддөг нэгэн гайхамшигт зүй тогтоц билээ. Нийгмийн өөрчлөлт гэж юу вэ?
 Нийгмийн өөрчлөлт бол нийгмийн бүтцийн маш чухал өөрчлөлт.Түүнчлэн энэ өөрчлөлтийн илэрхийлэл буюу үр дагаврын хэмжээ,үнэлэмж,соёлийн эс ширхэг болон билэг тэмдэг өөрчлөгдөж байдаг гэсэн байдаг.Нийгмийг бид хэрхэн яаж өөрчлөх вэ? Гэсэн бодлын хариултаа одоо л нэг юм зах зухаас нь ойлгож байна. Ганц хүн айл болохгүй Ганц мод гал болохгүй Гэгчээр энэ асуудал нь ганц хүний биш хүмүүсийн нийтийн асуудал юм байна. Учир нь хувь хүн өөрөө өөрийгөө ухамсарлан нийгэмд баарь сууриа олж чадаж байвал энэ нь нийгмийн өөрчлөлт юм. Ямар нэгэн зүйлийн ард хүний оролцоо үргэлж байдаг юм шүү Эхлэлийг бусдаас биш өөрөөсөө эхэл.