ЯдууралЯдуурал гэж юу вэ? Ядуурал гэж амьдралын чанарыг
тодорхойлж хүнс тэжээл, хувцас, гэр орон зэрэг ердийн хэрэгцээний дутагдал
гачигдлыг хэлнэ. Үүнээс гадна ядуурлаас гарахад буюу хүн ам дотор хүндтэй байр
суурьтай эзлэхэд зайлшгүй хэрэгтэй боловсрол , ажлын байр зэрэг боломжуудад
хүрч чадахгүй байдлыг илтгэж болно. Ядуурлыг хэмжихэд дэлхийн хүн амын тал хувь
нь ядуу гэх статистик байдаг. Ядуурлыг үнэмлэхүй ба харьцангуй ядуурлаар хэмжиж
болно. Дэлхийн ядуурлын тоо жилээс жилд улам бүр ихэсч байна. Үнэмлэхүйн
хэмжилтийн жишээ гэвэл хүнд зайлшгүй хэрэгтэй хоол тэжээлийгээ (насанд хүрсэн эр хүнд 2000-2500 калор орчим) хүртэж
чадахгүй байгаа хүн амын хувийг хэлнэ.
Нийгмийн өөрчлөлт
Нийгмийн бүрдүүлэгч хэсэг нь
1.
Хүн
2.
Албан байгуулага
3.
Бүлэг юм.
Нийгмийн өөрчлөлт гэж
юу вэ? Нийгэм үргэлж өөрчлөгдөж байдаг яагаад гэвэл нийгэм хүн, албан
байгуулага ямар байна түүнээс хамаарч өөрчилөгдөж хувьсаж байдаг. Нийгэм
өөрчлөгдөнө гэдэг тус улсын соёл, хөгжил өөрчлөгдөж байгаагын шинж юм. Одоо үед
нийгэм хурдацтай хөгжиж байгаа учир нь ухаалаг утас, комьпютер зэрэг зүйлс гарч
ирснээс хойш хүмүүс дондолтын байдалтай байгаа учир нийгэм өөрчлөгдөж байна.
Нийгэм сайн ба муу хоёр талтай.
Муу тал нь:
Хар тамхи татах, биеэ үнэлэх,
согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэх ба бусад муу зүйлс буюу хуйлаас
гадуурах зүйлс хийх юм.
Сайн тал нь:
Тус улсдаа хэрэгтэй үр бүтээлтэй
зүйл хийх, бусдад туслах, нийгэмд хэрэгтэй хүн болж төлөвших зэрэг орно. Нийгэм
нь зуун зуунаар хувьсаж өөрчилөгдөж ирсэн.
Ухаант хүн анх үүссэн
тэр үед хүмүүс бичиг үсэг зохиож ажил хөдөлмөр эрхэлж овог овгоороо нийлж
аливаа зүйлсийг бүтээж байсан. Дараа нь соёлжож хаант төр үүсч язгууртан, баян
чинээлэг хүмүүс дээгүүр байр суурь эзэлж байсан. Ийм учраас үргэлж нийгэм
өөрчлөгдөж хувьсаж ирсэн.