2016/11/17

Монгол-Оюу сургуулийн 8-1 ангийн сурагч Э.Энхжингийн Нийгмийн ухаан хичээлийн гэрийн даалгаварт бичсэн "Би хэн бэ?" зохион бичлэгийг орууллаа.

Image result for home workБи гэж хэн бэ?

 Би бол 13 настай Монгол-Оюу сургуулийн 8-р ангид сурдаг , аав ээжтэйгээ хамт амьдардаг гэх мэтчилэн би өөрийгөө хэн болохыг бусдад таниулж чадна.
Гэх дээ... миний дотор яг хэн байгааг хэн ч мэдэхгүй , хөндлөнгийн хүмүүс намайг хэсэг ажиглаад шуудхан миний талаар хэлж чадахгүй. Магадгүй зарим нэг намайг мэддэг нь  зоригтой , нямбай , ухаалаг хэмээн харж болно.  Гэв ч дотроо өөрч хүн байж болно. Харин би эрх , үүргийнхээ хэм хэмжээг мэддэг , нийгэмдээ хэрэгцээтэй хүн болохын төлөө хичээж яваа сурагч.
Би гудамжинд дэмий суугаа хүмүүсийг ажаад гайхдаг , би томчуудын өөдөөс хэрэлдэж буй хүүхдүүдийг хараад өмнөөс нь ичдэг. Гудамжинд нус , цэрээ хаяж , гэрлэн дохио хүлээлгүй гардаг хүмүүсийг хараад бухимддаг. Энэ бол би бусадтай адил ирээдүйнхээ төлөө тэмүүлж яваа жирийн нэг сурагч. Монголчуудын төлөө , энэ улсынхаа төлөө би хүмүүсийг өөрчлөхийг хүсдэг. Оюутнууд автобусанд үнэгүй суухын төлөө биш эх орноо зарж идэж байгаа эрх баригчдын эсрэг босох хэрэгтэй. Гудамжинд мөнгө гуйгаад сууж байгаа хүмүүсийг хараад жигсэх биш амьдралыг өөрөөр харах итгэлийг төрүүлэх хэрэгтэй.
Жижигхэн зүйлийг дэврээж бус дарж , хүндээр бус хөнгөнөөр шийдэж чадвал Монгол улс цэцэглэх болно. Би ийм л зүйлийг бодож, сайн сайхан нийгмийг цогцлоох юмсан хэмээн бодож явдаг жирийн л нэг охин. Үр хойчынхоо ирээдүйг бус өнөө маргаашаа аргацааж өөрийн эрх ашгаа нэгдүгээрт тавьсан эрх баригчиддаа сэтгэл дундуурхан явдаг нэгэн....