Ээжээ

Очих юмсан санаж байнаа, ээжээ Ойртох юмсан үнсүүлмээр байнаа, ээжээ Оройтойгүй юмсан жаргаамаар байна, таныгаа Олсон юмсан хайрлаж явмаар байна, таныгаа ээжээ

Залуу нас

Дураараа л гэдэг энэ залуу насанд Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ? Алдавч алдаг миний гал халуун нас Ахиад ямар залуу явах биш дээ

Хайр

Чиний зөөлөн харц шиг намрын тэнгэр уйлаад чиний дөлгөөн яриа шиг намрын модод сэрчигнээд чиний ирдэг зүг рүү намрын шувууд зэллээд чиний нутгийн саранд миний гунигийг дамжуулна

Учрал

Сар гэмээ нь зүйрлэвэл сайхан нь илүү билээ чи Саатан суугаад аалинд чинь хязгааргүйгээр умбамаар аа Сэтгэл аяндаа ариусч сэм сэмхэнээр татагдаад байх юм Санамсаргүй чамтай учирлаа гэвэл бурхан над гомдоно оо…

2013/04/28

Дэлхийн 2-р дайнтай холбоотой бичлэгийг орууллаа хүүхдүүд ээ?

Дэлхийн 2-р дайн дэлхийн олон улс оролцсон олон хүний алтан амийг авч одсон аймшигтай дайн юм.

7 анги Дэлхийн 2-р дайн хичээл

Дэлхийн хоёрдугаар дайн, нь 1939-1945 үргэлжилсэн энэхүү дайн нь дэлхий дахины томоохон зөрчил байсан бөгөөд хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан билээ Төд удалгүй дэлхийн агуу хүчнүүдийг хуримтлуулсан энэ дайнд улс оронууд 2 хэсэгт хуваагдсан нь Холбоотнуудболон Тэнхлэгийнхэн байлаа. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80% шахам оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагджээ. Нийт 60-аас илүү сая хүн амь үрэгдсэний ихэнхи нь энгийн иргэд байсан ба нийт хүн амын 2.5% нь байжээ.Энэ дайн нь 1939 оны 9 сарын 1нд Германулс Польш руу довтолсоноор эхэлсэн юм. Герман улсын дайн зарласаныг илтгэх дараагийн үйлдэл нь Франц болон Их Британи,түүний холбоотон улсууд руу довтолсон явдал байв. Энэ бүхний шалтгаан нь Европд агуу том улс байгуулах байсан ба 1939 оны сүүлээс 1941 оны эхэн үе хүртэл хийсэн дайн тулаандаа Европийн ихэнх нутгийг эзэлж чадаад байсан юм. Хэдий тийм боловч Их Британи болон түүний холбоотон улсууд Тэнхлэгийнхэнтэй тэмцэх гол хүч болж Өмнөд Африкд хүчтэй тулаан хийсээр байв.1941 оны 6 сард Европын Тэнхлэгийн улсууд ЗХУ руу довтолсоноор,дайнд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлж болох ЗХУ-ыг татан оруулсан хэрэг байсан юм. 1941 оны 12 сард Япон улс Номхон Далайд орших АНУ болон Европийн харьяа руу дайрсанаар,хурдан хугацаанд тэр хэсгийн газар нутгийг ихээр нь эзэлж чадсан байна. Тэнхлэгийнхэн газар нутаг эзэлж урагшлах байдал нь 1942 онд,Япон улсын удаа дараа хүлээсэн далай дээрх тулаан, Европын Тэнхлэгийн улсуудын Өмнөд Африкт хүлээсэн ялагдалаас болон Сталинград дахь тулаанаас болж зогссон юм.1943 онд Герман улсын Зүүн Европд хүлээсэн ялагдал, Холбоотнуудын Фашист Итали руу довтолсон довтолгоо болонАНУын Номхон Далайд байгуулсан ялалтаас болж Тэнхлэгийн улсууд санаачлагаа алдаж, бүх фронтоо татах санаачлага барьж эхэлсэн юм.1944 ондЗХУГерман болон түүний холбоотон улсуудад алдсан газар нутагаа эргүүлэн авч байхад Өрнөд Холбоотнууд Франц улсыг чөлөөлж байв.Европд энэ дайн нь Берлинийг ЗХУ ын мөн Польш улсын цэргүүд эзэлж авсанаар Герман улсын болзолгүй бууж өгсөнөөр 1945 оны 5 сарын 9нд дууссан юм.Харин Ази-д Япон улс АНУ-ын довтолгооноор Усан флотоо алдсаны дараа 1945 оны 8 сарын 15нд бууж өгөх саналыг хүлээн зөвшөөрсөнөөр, дайн дууссан байна.

2013/04/04

Баяр хүргэе!

Дархан-Уул аймгийн "Наран" 23-р сургууль нь "Дэлхийн ус"-ны өдрийг  тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий нийтээрээ 1993 оноос албан ёсоор тэмдэглэж ирсэн юм. Монгол улс нь 2005 оноос эхлэн Талархан хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлж байна. Манай сургууль нь энэ жил цэнхэр дэлхийн  сайн сайхны үйлсэд нэгдэн орсондоо маш их баяртай байна.
Усны өдрийн хүрээнд нийтийг хамарсан хэд хэдэн ажил зохион байгууллаа. Үүнд:
1-рт "Ус бол Чандмань эрдэнэ" сэдэвт гар зургийн уралдаан 1-5 р ангийн нийт сурагчдын дунд заралснаас  1-р байрыг 1а ангийн сурагч А.Халиун Тэргүүн байр эзэлж үнэ бүхий зүйл, 2-р байрыг 4а ангийн сурагч Гэрэлчимэг эзэлж үнэ бүхий зүйлээр тус тус шагнагдлаа.
Мөн "Усны тухай" шүлгийн урлдаанд 8а ангийн сурагч Мөнхсувд сайхан шүлэг зохион тэргүүллээ.
7-8 р ангийн сурагчидтай хамт багш миний бие өөрөө "Шидэт Ус" нэртэй ажиллагааг зохион байгуулж 1-11 р ангийн сурагчид болон багш ажилчиддаа "Усаа гамная, усаа хайрлая" уриан доор усны амталгаа явууллаа. Энэ дашрамд хэлхэд хамт оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа гэж хэлхийг хүсэж байна. Багш та бүхэндээ хайртай шүү.
Цаашид улам өргөн дэлгэр зохиогдоно гэдэгт бат итгэлтэй байна. Цэнхэр дэлхийгээ хайрлаж нас нэмэе бүгдээрээ.











2013/04/03

Заавал мэдэх ёстой шүү Хүүхдүүд ээ?

Юмжаагийн Цэдэнбал (1916 оны 9 сарын 17 - 1991 оны 4 сарын 20) нь 1952 оноос 1984 он хүртэлБНМАУ-ын лидерүүдийн нэг байжээ. Тэрээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байв. БНМАУ-ын баатар, хөдөлмөрийн баатар, маршал.
Юмжаагийн Цэдэнбал нь Үнэн Зоригт Хан аймгийн Зоригт Хан хошуунд (өнөөгийн Увс аймгийн Давст сум)Дөрвөд гэр бүлд төржээ. Цэдэнбал нь 11 хүүхэдтэй айлд тав дахь нь болж төрсөн байна. 1925 ондУлаангомын шинээр байгуулсан сургуульд элсэж 1929 онд төгссөн. Мөн онд Цэдэнбал боловсролоо үргэлжлүүлэхээр Эрхүү рүү явжээ. 9 жилийн турш тэрээр ЭрхүүУлаан-Үдийн хооронд аялж СибирийнСанхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшжээ.
1938 онд Улаанбаатар руу буцаж Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны 3-р сараас Сангийн яамны дэд сайд, 7-р сараас 1940 оны 4-р сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэжээ. 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны 8-р сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ. Мөн энэхүү 44 жилийн хугацаанд Улс төрийн товчооны гишүүн байв.
1945-1952 онд Ерөнхий сайд Х.Чойбалсангийн орлогч, улсын төлөвлөгөөний хорооны дарга, 1952 онд Маршал Хорлоогийн Чойбалсан нас барснаар ерөнхий сайд болж 1974 оны 6 сарын 11-нд төрийн тэргүүн болох хүртлээ энэ албыг хашсан байна. 1974-1984 онд АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга буюу төрийн тэргүүнээр ажилласан юм.
Монголын нам, төрийг 44 гаруй жил тэргүүлэхдээ Ю.Цэдэнбал улс орноо хөгжүүлэх, ард түмний аж амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэх, олон улсын нэр хүндийг өндөржүүлэхэд өөрийн ухамсарт бүх амьдрал, авьяас чадвар, оюун билгээ зориулсан хүн байв. Тухайлбал хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд Монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-ийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрч,спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдаж,Дархан,Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүд бий болгосон, 1940 онд манай улсыг ганц орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчилэн тоочоод баршгүй. Энэхүү гавьяа зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж Хөдөлмөрийн баатар цол олгожээ.
Ю.Цэдэнбалын БНМАУ-ын тусгаар тогтнолыг бэхжүүлэх, олон улсад нэр хүндийг өндөржүүлэхэд явуулсан ухаалаг бодлогыг нь үнэлж, 1961 онд хөдөлмөрийн баатар, 1966 онд Улсын баатар цол олгож, 1979 онд Улсыг батлан хамгаалах зөвлөлийн даргаар томилогдоход БНМАУ-ын маршал цол олгожээ.
Гадаад бодлогын хувьд тэрээр Монголыг ЗХУ-тай улам ойртуулах чармайлт хийсэн ч гэсэн Зөвлөлт Социалист бүгд найрамдах улс болгох явдлыг эрс эсэргүүцэж байв. Хятад-ЗХУ хоёрын харилцаа хагарахад Цэдэнбал ЗХУ-тай нэгдэж үр дүнд нь Хятадтай харилцах харилцаа эрс багассан.
Хүйтэн дайны үед Цэдэнбал нь аядуу социализмыг баримтлаж байснаараа алдартай.
1984 оны 8 сард хөгшрөлт, оюуны доройтол гэх зэрэг шалтгаанаар Цэдэнбалыг тэтгэвэрт нь гаргаж, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар Жамбын Батмөнх сонгогдсон. Цэдэнбал нас барах хүртлээ Москвад бараг гэрийн хорионд амьдарсан бөгөөд 1991 онд нас барахад цогцсыг нь Улаанбаатарт авчирч, Алтан өлгийд оршуулжээ.
Нас барсных нь дараа Улаанбаатар хотод УДЭТ-ын өмнөх талбайг Цэдэнбалын нэрэмжит болгож, хөшөөг нь босгожээ. Мөн Улаанбаатар хотын Эрэл дунд сургуулийн өмнөх талбай, Увс аймгийн Улаангом хотын төв талбай, төрсөн сум болох Давст суманд тус тус хөшөөг нь босгожээ.

2013/04/01

Мэдхэд илүүдэхгүй нь шүү хүүхдүүд ээ?

Энэ дэлхий дээр мөнгөнд дургүй хүн гэж бараг л байхгүй байх гэвч бидний мөнгө мөнгө гээд байдаг тэр зүйл маань ямар аймшигтай нян, бактераар дүүрэн байдгийг та нар лав надаар хэлүүлэлтгүй мэдэх байлгүй дээ хүүхдүүд ээ? тэгсэн ч гэсэн үүнийг нэг уншаад үзээрэй.
Лондоны их сургуулийн Биологи болон химийн шинжлэх ухааны сургуулийн ахлах багш Рон Катлер цаасан мөнгөн тэмдэгт дээрх нян жорлонгийн суултуурны доорх нянгаас их байдгийг анхааруулав. Нийтдээ доктор Катлер 200 цаасан мөнгөн тэмдэгт болон 45 зээлийн картад шинжилгээ хийжээ. 

Тэгтэл мөнгөн тэмдэгтүүдийн 26 хувь, зээлийн картын 47 хувь нь нянгүйн халдварт ихээхэн өртсөн болох нь тогтоогдсон байна. Зарим мөнгө нийтийн бие засах газрын суултуураас ч бохир байсан аж. Илэрсэн нянгуудын дийлэнх нь E.coli болон алтадмал стафилококк байжээ. 
Нийт мөнгөн тэмдэгтүүдийн 80 хувь, зээлжих картуудын 78 хувь нь нянгийн халдвартай байсан гэнэ. Эрдэмтэд эртнээс л нянгийн аюулгүй байдлын талаар ярьж эхэлсэн. Ялангуяа хүний өдөр тутмын хэрэглээндээ ашигладаг эд зүйлс дээр нянгууд ихээр үржиж байдаг аж. Өмнө нь судлаачид офисын ажилтнуудын хэрэглэдэг утас болон компьютерийн гар дээр хортой нянгуудын бөөгнөрөл их байгааг тогтоож байсан юм. Саяхан эмч нарын анхаарлыг ердийн цаасан алчуурнууд татсан байна. Тэдгээр дээр Bacillus cereus төрлийн нян байгааг илрүүлжээ. Энэ нян нь нүд, уушиг, цус болон төв мэдрэлийн системийг халдварлуулж муу нөлөө үзүүлдэг гэнэ. 
Жишээ нь: Бидний сайн мэдэх

  • БНХАУ-ын Юань дээр 38000
  • ОХУ-ын Рубль дээр 30000
  • Ангилийн фунт дээр 11000 төрлийн нян байна гэнэ шүү. Тэгвэл манай улсын Төгрөг ямар байгаа бол хүүхдүүд ээ? бодоод үзээрэй. Мөнгөтэй харьцсаныхаа дараа заавал гараа угааж эрүүл ахуйн дэглэм сахиж байгаарай.

8а ангийн Монголын Түүх хичээлийн шалгалтын дүн


  • 8540- 85%С
  • 8901-82%С
  • 8532-64%С
  • 8972-90%А
  • 8338-94%А
  • 8901-86%В
  • 8871-72%С
  • 8660-92%А
  • 0001-76%С
  • 8120-60%D
  • 0003-94%A
  • 0002-75%C
  • 8907-94%A