Ээжээ

Очих юмсан санаж байнаа, ээжээ Ойртох юмсан үнсүүлмээр байнаа, ээжээ Оройтойгүй юмсан жаргаамаар байна, таныгаа Олсон юмсан хайрлаж явмаар байна, таныгаа ээжээ

Залуу нас

Дураараа л гэдэг энэ залуу насанд Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ? Алдавч алдаг миний гал халуун нас Ахиад ямар залуу явах биш дээ

Хайр

Чиний зөөлөн харц шиг намрын тэнгэр уйлаад чиний дөлгөөн яриа шиг намрын модод сэрчигнээд чиний ирдэг зүг рүү намрын шувууд зэллээд чиний нутгийн саранд миний гунигийг дамжуулна

Учрал

Сар гэмээ нь зүйрлэвэл сайхан нь илүү билээ чи Саатан суугаад аалинд чинь хязгааргүйгээр умбамаар аа Сэтгэл аяндаа ариусч сэм сэмхэнээр татагдаад байх юм Санамсаргүй чамтай учирлаа гэвэл бурхан над гомдоно оо…

2013/02/24

11-р ангийханд

 Макро эдийн засгийн асуудал болох Инфляцын тухай видео тавьлаа үзээрэй
Эх сурвалж www.youtube.com

2013/02/21

9-р ангийн Аж үйлдвэрийн түүхэн хөгжил, байршил cэдвийн гэрийн даалгавар

Аж үйлдвэрийн хөгжлийг он тус бүрээр нь харьцуулж хүснэгт гаргаж ирээрэй.
Сурах бичигтэйгээ сайн ажиллаарай хүүхдүүд ээ?

Амжилт хүсье!

11-р ангийн" Эдийн засгийн онол сургааль чиглэл" сэдэвт TV хичээл



Сайн байцгаана уу Хүүхдүүд ээ? ЭЕШ-нд чинь нэмэр болох үүднээс багш нь энэ хичээлийг татан орууллаа сайн үзээрэй. Амжилт хүсье!
Видео хичээл Татах ЭНД дар

2013/02/20

Өгэдэй хаан

Өгэдэй хаан

Их Монгол Улсын хаан
YuanEmperorAlbumOgedeiPortrait.jpg
Хаанчлал1229 - 1241
Хаан ширээнд
суусан
1229
Бүтэн нэрӨгэдэй хаан Ogedei qaghan.svg
Төрсөн~1186
Нас барсан1241
Өмнөх хаанЧингис хаан
Дараагийн хаанГүюг хаан
Их хатанТурхан
Хааны овогБоржигин
ЭцэгЧингис хаан
ЭхБөртэ үжин

11-р ангийн сонгоны сурацагчдын анхааралд.

11-р ангийн Нийгмийн сонгоны суралцагчдаас авах шалгалт. 2009 оны Элсэлтийн Ерөнхий шалгалтын В хувилбар хугацаа 60мин. Байршил Наран 23-р сургуулийн 11а ангид Хугацаа: 2013.02.27 нд

2013/02/19

Эссэг яаж бичих вэ?

Эссэ яаж бичих вэ?
1-р алхам: Бичихээсээ емне 
Эхлээд юу бичихээ сайтар бод. Ингэхдээ бvтэц, зохион байгуулалт, дэс дараалал зэргийг vл хайхран бодол санаандаа байгаа бvхнээ цаасан дээр буулга. 
Бичсэн зvйлээ утга санаагаар нь хооронд нь холбож vз. 
Дэс дараалал, логикийг анхаар. 
Одоо бичсэн зvйлийнхээ утга санааг анхааран тухайн эх болгон дээр нарийвчлан ажилла. 
Бvгдийг дахин эхнээс бич. 

2-р алхам: Эхний хэсэг 
Энэ хэсэгт та эссе буюу зохион бичлэгийнхээ товч утга, еренхий телевлегеег тусгаарай. Эхний хэсэгт эссений товч агуулгыг тусгаж егвел уншигчдад еренхий утга санааг тvргэн ойлгож, vргэлжлvvлэн уншихад хялбар болдог. Тийм учраас та эхний хэсгээ аль болох сонирхолтой, анхаарал татахуйц болгохыг хичээгээрэй. 

3-р алхам: Их бие 
Их биеийн хэсэг бvр нь еерийн агуулгыг хадгалсан егvvлбэрээр эхэлдэг бегеед энэ егvvлбэр нь ямагт шинэ санаа агуулсан байх ёстой. Дараа нь энэхvv егvvлбэрийн утга санааг тодруулсан янз бvрийн жишээ, тайлбар, тоо баримтыг нэмж оруулна. 

4-р алхам: Дvгнэлт 
Зохион бичлэгийнхээ энэ хэсэгт дээрх бичсэн зvйлийнхээ талаар дvгнэлт гарган бичих хэрэгтэй. 

5-р алхам: Засвар хийх 
Та зохион бичлэгээ бичиж дуусгаад чангаар еерее еертее уншаад vз. Хэрэв та зохиогч биш харин уншигчийн байрнаас хандвал еерийн алдаагаа илvv амархан олох болно. 

Эссэ гэж юу вэ? Эссэ бичхэд чинь тус болох үүднээс энэ мэдээллийг орууллаа.

Эссэ бол эх зохиох , найруулан бичихийн дээд эрэмбийн эрдэм бөгөөд том санааг товч бичихийн сургууль болно. Эх бүхэн эссэ болохгүй. Харин эссэ бол эхийн онцгой төрөл мөн. Эсээг "би" төвт биеэс санаа бодлоо дурсан санах , эргэцүүлэн тунгаах , шүүн дүгнэх, магадлан батлах арга хэлбэрээр бичдэг, гүехэн биш гүнзгий санааг олон биш цөөн үгээр оноч цэцтэй үг , өгүүлбэрээр илэрхийлдэг задгай зохиомжтой , чөлөөт бичлэгтэй бичиг зохиолын онцгой нэгэн төрөл мөн. 

Франц хэлнээс гаралтай "essee" гэх үг нь"хэлний туршлага, оролдлого, найруулал , тойм, таталбар" гэх мэт олон утгатай үг бөгөөд анх 15-р зууны үед Францын зохиолч Мишель де Монтень "эсээ" хэмээх бичил зохиолын төрлийг үүсгэн бичиж, утга зохиолд нэгэн өвөрмөц шинэ төрлийг буй болгосон гэж үздэг. Тэр цагаас хойш эсээ улс үндэстэн бүрийн их утга зохиол, сэтгүүл зүйд амжилттай өрнөн дэлгэрсэн байна.Монгол хэлний үгийн санд "эссэ" гэх үг шинэ тутам орж ирж , эсээг Монголын уран зохиолд уг чанараар нь анхлан хөгжүүлсэн хүн бол хөдөлмөрийн баатар , төрийн шагналт зохиолч Л.Түдэв бөгөөд тэрээр 1980-аад оны дунд үеэс ихэвчлэн шинжлэх ухааны танин мэдүүлэх агуулгатай эссэ нийтлэлүүдийг бичиж уншигчдын сонирхол хүслийг татах болсон юм. Уран зохиол, сонин сэтгүүл, гүн ухаан, шинжлэх ухааны дөрвөл төрөл болох Эсээг уран нийтлэлийн хийгээд уран зохиолын амьд дүрслэг, товч оновчтой , яруу сонсголонт хэл найруулгаар ,гүн ухааны бодрол бясалгал, бодол эргэцүүлэмж оруулж , судалгаа шинжилгээний дүгнэлт таамаглал дэвшүүлэн , төрөл бүрийн сэдвээр баримт, уран сайхныг шүтэлцүүлж бичдэг онцлогтой. Эссэ бол тийм хялбар , өнгөц гүехэн бичлэг биш, бас туйлын төгс төгөлдөр үнэнийг нотолсон "зохиол" ч биш. 

Эссэ нь зөвхөн хувь хүний үзэл бодол , чөлөөт сэтгэлгээг илэрхийлдэг, өөрийн байр суурийг илтгэн харуулдаг бие даасан , олон ургальч чөлөөт бичлэг юм. Эсээг зохион бичлэгтэй адилтгаж үзэх, эсвэл эрс ялгаатай гэж үзэхийн аль аль нь өрөөсгөл. Хэдийгээр эссэ зохион бичлэг 2 нь бичлэгийн богино төрөл , чөлөөт сэтгэлгээний бичвэрийн хувьд адил боловч утга санааны агууламж, мэдлэг , мэдээлэл , ухагдахууныг илтгэх чадавх, хэлний ур дүрслэл , найруулгын өнгө аяс , бичвэрийн бүтэц зохиомж , уншигчдад нөлөөлөх ач холбогдлоороо эсээ нь зохион бичлэгээс давуу талтай. Эссэ бичлэгт зохиогчийн бодрол бясалгал,бодол эргэцүүлэл, сэрэл мэдрэхүй, эмзэглэл, баяр гуниг, бас омогшил ер хүмүүний сэтгэлийн түмэн өнгө, ухааны мянган утга илрэх ба ялангуяа гүн ухааны эсээг нэг удаа биш хоёр удаа , бүр олон удаа тэгэхдээ зохиогчтой адил уншигч мөн тэгэж гүнзгий сэтгэж ,гүн ухан бодож, эргэцүүлж байж учир ухааныг нь зөв олж ухааран унших ёстой. Эсээг бичигчээс эх хэлний мэдлэг чадвар ,сэтгэн бодох , урнаар дүрслэн өүүлэхийн авъяас билэг ,тал бүрийн ерөнхий мэдлэг ,сэтгэлгээний өргөн цар хүрээг шаардана. Иймд эссэ бичигч нь тухайн сэдвийн талаар гүнзгий мэдлэгтэй, мэдлэгийн ерөнхий төвшин өргөнтэй, баримтыг уран сайхнаар буйлуулах уран сайхны сэтгэлгээтэй, логик бодомж, хийсвэрлэн сэтгэх , зохион бодох, нэгтгэн дүгнэх чадвартай, эх хэлний гийн баялаг арвин, найруулан бичих дадлага сурцтай байх хэрэгтэй. Хүн сайн мэддэг зүйлээ сайн бичдэг. Сайн эссэ бичихийн тулд сайн мэдэх эсвэл сонирхсон зүйлийнхээ тухай өөрийн үзэл бодлыг жишээ баримттай, үнэн магадтай, үнэлэлт дүгнэлттэй , энгийн ойлгомжтой,уран дүрслэг хэлээр бичихийг эрмэлзэх хэрэгтэй. 

Тухайн сэдвээр мэдээлэл баримт их цуглуулж,түүндээ сонголт хийж, сайтар боловсруулан бичсэн байх шаардлагатай. Эссэ уншиж сурах,эсвэл бичиж сурах нь эх хэлээ сайн эзэмшин сурахын оньс, бас бусад эрдэмд суралцахын түлхүүр болно. Эссэ бичих эрдмийг зөвхөн хэлбичгийн хичээлээр хязгаарлаж болохгүй,бүх хичээлээр эссэ бичих хэрэгтэй. Төрөл бүрийн шинжлэх ухааны хэлэнд суралцах эрдмийн хэл бол эссэ мөн. 

2013/02/18

10-р анги - Гэрийн даалгавар

10-р ангийн гэрийн даалгаварт : Эндээс өөрсөддөө хэрэгтэй зүйлээ аваарай. Readmore дээр дар 

Амьдралд тустай зөвөлгөөнүүд

Амьдралд тустай амин чухал зөвөлгөөнүүд:
Та заавал уншаарай.
Цаг хожих 10 арга: 

  • Өглөө бүр 15 минутыг тухайн өдөр хийх зүйлсийнхээ жагсаалтыг гаргахад зарцуул. Өглөөд амждаггүй бол орой нь юу хийхээ төлөвлөж сур. 
  • Үг нисэн одож, цаас үлддэг. Тиймээс хийх ёстой зүйлс болон толгойдоо орсон шинэ санаа бүхнээ цаасан дээр тэмдэглэ. 
  • Цаг үргэлж алхам алхмаар урагшил. Энэ түрүүнд хийх зүйлсээ толохойлон амьдралдаа хэрэгжүүүл 
  • Төлөвлөгөө, хийх ажлаа тодорхой цагт үргэлж хардаг суршилтай бол. Таны хийх зүйлс өөрчлөгдөж болно. Ингэснээр та үнэт цагаа дэмий зүйлд зарцуулахаас зайлс хийнэ. 
  • Байнга өдрийн тэмдэглэл хөтөл. Хийх ёстой зүйлээ тэмдэглээд тухайн өдөртөө хэрэгжүүлсэн зүйлсийнхээ ард тэмдэг тавь. 
  • Ажлынхаа газарт анхаарал  сарниулах зүйлээс хол бай. Ширээ тань цонхны дэргэд байрласнаас болоод өдөр бүр цагдаа, жолооч нарын 

Өгөөдэй хаан


ӨГӨӨДЭЙ ХААН(1229 оноос 1241 он хүртэл Хаан суусан)

Өгөөдэй хааны төр барьсан жилүүдэд Монголын Эзэнт Гүрний хил хязгаар хүч чадал улам нэмэгдсэн бөгөөд Алтан улсыг унагаж Өмнөд Сүн улстай дайн зарласан юм.Өгөөдэй Хаан 1230 онд Чормаганаар удирдуулсан 30 000 хүнтэй арми илгээж баруун зүгийн лалын улсуудыг дахин цохиж улмаар Перс,Армен,Гүржийг эзэлж Кавказыг даван Европын зүрхэнд тулж очсон юм...Өгөөдэй Хааны үед Чингэсийн гарамгай жанжид болох Зэв,Сүбээдэй нарын цэрэг Оросын цэргийг бут цохиж Европыг айлган чичрүүлж байсан юм.

8-р анги - Гэрийн даалгавар

8-р ангийн гэрийн даалгавар Өгөөдэйг хаан ширээнд залгамжилсан нь: Уншиж тэмдэглэл хөтөлнө.

7-р анги - Гэрийн даалгавар

7а ангийн Газарзүйн хичээлийн гэрийн даалгавар :
Хүүхэд бүрт улс өгсөн тэр улсын талаар интернэт болон ном сурах бичгээс мэдээллээ цуглуулж түүндээ анализ дүгнэлт хийж ирнэ.

Амжилт хүсье
хүүхдүүд ээ?

2013/02/13

Гэгээн хайрын өдөр


Өнөөдөр гэгээн хайрын өдөр
Нийтэлсэн: 3 цагийн өмнө

Дэлхий даяар гэгээн Валентины буюу дурлагсдын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Шинэ жилийн адил арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамааран тэмдэглэдэг баярын нэг нь чухам энэ өдөр болжээ.
Хайрын үг, зурвас
Энэ нь Валентины хайрт бүсгүйдээ бичиж байсан зурвасаас үүдэлтэй юм. Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лүү алхахаас хэдхэн цагийн өмнө хайртай бүсгүйдээ бичсэн зурвас нь дэлхийн хүн төрөлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шүтээний өдөр болно гэж тухайн үедээ хөөрхий Валентин төсөөлөөгүй байх л даа.
Энэ өдөр дурлалт хосууд өөрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан үг, хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хүндээ бичдэг. Дэлхий дахинаа зөвхөн Валентины өдөрт зориулсан ил захидал хэдэн саяараа хэвлэгдэж байдаг. Одоо бол Валентины баярт зориулсан үгтэй цахилгаан шуудан, гоёмсог дизайнтай цахилгаан ил захидлууд ч хэдэн арван мянгаараа бэлэн байдаг болсон шүү дээ.
Хайртай хүндээ сайхан үг хэлж захиа бичих гэж өөрөө оролдоод чадахгүй нь эдгээрээс ашигласан ч болно. Энгийн нэг өдөр зүрхэлж хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ хэлж, хайраа илчилж, хайртай хүнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хүсэмжилж чадах зориг хайрладаг ийм өдрийг бий болгосны нь төлөө дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.
Валентины бэлэг
Валентины өдөр ихэнхдээ захианд цэцгийн баглаа дагуулж өгдөг байна. Гэвч сүүлийн үед амтлаг чихрийн цуглуулга, гоёл чимэглэл, өөр бусад бүх л зүйлийг бэлэг болгон өгдөг болжээ.
Энэ өдрийн бэлэг заавал үнэтэй байх албагүй. Бэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг болохоор таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.

2013/02/12

Монгол түмний минь уламжлалт "Цагаан сар"-ын баярын тухай


Цагаан сарын түүх

Эрт дээр үеэс монголчууд байгаль эх дэлхийтэйгээ харилцан байгалийн өнгө аясыг даган нүүдлэн мал аж ахуйг голдуу эрхлэн малынхаа үр шимээр амьдарсаар иржээ. “Цагаан сар” хэмээх баяраа элбэг дэлбэг, өнгөтөй өөдрөг сайн сайхан бүхнийг билэгшээн муу муухай зүйлсийг эцэс төгсгөл болгон цээрлэж намар мал тарган цагаан идээ элбэг дэлбэг үед “Цагаан идээний баяр” гэж тэмдэглэдэг байсан бөгөөд 1206 онд Чингис Хаан Их Монгол Улсыг байгуулаад, цагаан сарыг хаврын эхэн сард мал төллөж, идээ цагаа, өвс ногоо дэлгэрч байх үеэр тэмдэглэвэл зохилтой хэмээн зарлиг буулгажээ. Үүнээс хойш цагийн аясыг даган жилийн өнгийг монгол зурлагаар, од гаригсын байршил, сарны тооллоор тоолон одоогийн бидний мөрдөж буй тооллолоор хаврын эхэн сарын шинийн 1-нээс эхлэн тэмдэглэдэг болсон уламжлалтай. Монголчууд сүүг эх хүний эрхэм нандин сэтгэлээр дээдлэн билэгшээн тэнгэр байгаль эхдээ сүүн цацлаа өргөн ирсэн. Сүү цагаа гэж хэлэгдэгээс үүдэн сүү шиг ариун нандин цагаан амьдралыг билэгшээн “Цагаан сар” хэмээн нэрлэжээ. Монголчууд эртний тэнгэр байгалийн өнгө, салхины аяс, газраа чагнах, нар, сар, од гаригаар зүг чиг болон цагыг тогтоож нүүдлэн амьдарч ирсэн улс.
Монголчууд жил цагыг амьтнаар төлөөлөн, сар өдрийг өнгөөр тодорхойлон цагалбараа хөтлөх ажээ.Энэхүү баярын гол утга нь ах дүү, төрөл саднаа мэдэлцэх, бие биенээ хүндэтгэх зан үйлд оршдог учир заавал зочилон золгодог заншилтай. Битүүний орой хот айлаараа хамгийн өндөр настныдаа тоглон наадан бүтүүрдэг. Энэ өдөр ирэх жилдээ өрх гэрээ дүүрэн элбэг дэлбэг байлгахыг ерөөн гадуур хонодогүй, шинийн нэгэн, хоёрны өдрийг хөтөл өдөр хэмээх учир алс хол явдаггүй байна. Цагаан сараар уур, шунал, мунхаглал гэсэн гурван нүгэлийг тэвчиж, буян үйлдэх нь хамгийн чухал зан үйл ажээ.

Цагаан сард хэрхэн бэлдэх

Монголчууд цагаан сард бэлдэхдээ хэдэн сарын өмнөөс хашаа хороогоо цэвэрлэж, малын хашаагаа засан сэргээн засварлана. Хаврын урь орох үеэр мал төллөж малчин бүхэн баясана. Гэрийн гадна доторгүй тоос шороогоо гөвж, хир буртаг бүхий зүйлсээ угаан цэвэрлэж цагаан сардаа хир буртаггүй, хараал муу үг амнаасаа унагахгүй, шинэ дээл хувцас оёж, шинэ ондоо ариун тунгалаг сайн сайхан бүхнийг билэгшээн золгон угтана. Сэтгэл санаагаа ариусган өр ширгүй, муу муухай бүхнийг эцэс төгсгөл болгон сайн сайхан бүхний төлөө өнгөрснийг мартаж маргаашийн шинэ өдөр шинэ амьдралыг өөдрөгөөр угтана. Ер нь монголчууд бие биендээ санаа тавин тус дэм болж, байгаагаа өгч авалцан хуваалцан амьдарч ирсэн түүхтэй. Бие биенийхээ хашаа хорооноос цэвэрлэж засаж өгөхөөс гадна, төл малаас нь хамжилцаад хариулж, бэлчээрлээд өгнө. Бууз баншнаас нь чимхэлцэн, ууц махыг нь чанаад, боорцог боовыг нь хайраад, цагаан идээнээс нь базалцаад өгдөг тусч хөдөлмөрч зантай. Цагаан сарыг үр хүүхдүүд нь ах дүү хамаатан садан нь тал талаасаа хамжаад өгдөг сайхан нийтч зан заншилтай билээ.

Битүүлэх ёсон

Cap гарахгүй битүү харанхуй байдаг учир оны отгон шөнийг "битүүн" хэмээн нэрийддэг байна. Эл өдөр бүх зүйлс бүтэн, битүү байх учиртай. Энэ нь улирч буй ондоо тэгш дүүрэн байсан бөгөөд ирэх онд ч элбэг хангалуун байх болтугай хэмээсэн бэлгэдэл билээ. өвлийн адаг сарын сүүлийн өдөр буюу битүүний өдрөөс өмнө монголчууд хуучин оны өр шир, өглөг авлагаа дуусган, дутуу зүйлсээ гүйцээдэг уламжлалтай. Ингэснээр хийморь лундаа нь сэргэдэг хэмээн үздэг байна.
Битүүлэх ёслол нь нар шингэсэн хойно эхэлдэг. Идээ будаагаа засаж, хаалганыхаа баруун тотгоны дээр цагаан чулуу, цэвэр тунгалаг цас мөс тавьж сайн зүгийн эзэд сахиус орохын үүдийг нээхийн хамт, зүүн тотгоны дээр өргөс харгана, шарилж тавих нь муу зүгийн ад чөтгөрийн хорлолыг хаадаг учиртай. Битүүний орой цэвэр цэмцгэр хувцаслаж, өтгөс бууралдаа өнгөтэй өөдтэй олбог дэвсгэрээ дэвсэн, ширээгээ засаж дээр нь битүүлгээ тавьж, идээ ундааныхаа дээжийг зүүнээс баруун тийш өрж, галдаа өргөж, бурхандаа дээжилсний дараа гэрийн эзэггэй цайныхаа дээжийг гэрийн эзэндээ эхэлж барьдаг ёстой. Гурван марал одонд идээ өргөж битүүлгээ хөндөнө. Цагаан сарын идээг онцгой хүндэтгэлтэйд тооцдог. Битүүний зоогт эрүүг нь заагаагүй хонины битүү толгой юм уу, өвчүү байдаг. Хонины бүтэн махыг гэрийн эзэн эхэлж есөн хөндлөнг (толгой, хошуу, хоёр эрүү, хоёр чих, ууцны хоёр тал) хөндөж эхлээд галдаа, дараа нь бурхандаа өргөөд, гэрт байгаа хүмүүст тараана. Тавиас дээш настанд архи хүртээдэг учиртай.
Битүүлгийн идээ будаанаас идэж, ёслол дууссаны дараа үлгэр, тууль ярихаас эхлээд шагайгаар алаг мэлхий өрөх, морь, тэмээ уралдуулах, дөрвөн бэрх орхих, буга нуух, хорол зэндмэн эвлүүлэх зэргээр тоглодог. Энэ үдэш мал хуйгаа хээр, эд зүйлсээ айлд хонуулахыг цээрлэнэ. Мөн хүн халуун бүлээсээ тасарч айлд хонох, хөлчүүрхэх, өвчин хэлэх, үг сөрөх, хувцсаа гадаа хонуулах, хоосон сав байлгах, өлөн зэлмэн байхыг цээрлэнэ. Бүтэн байхын учир нь битүүний цээр хийгээд зан үйлд бий.

Ууц хөндөх ёсон


Ууц тавих ёс
Ууц нь зургаан хавирга, ууц сүүлийн хамт үргэлжилж байгаа хэсгийг нэрлэх бөгөөд ууцан дээр сээр, эсвэл хүзүү, дал, дөрвөн өндөр, хавирга, хонготой шагайт чөмөг дагуулан тавьдаг. Гийчний өмнө ууц тавихдаа баруун гарт нь дөрвөн өндөр хавиргыг тавих бөгөөд сээрний нарийн үзүүр, шаантыг борви, далны мах, хавирганы бураа талыг ууцны харцага өөд харуулан тавина. Хэрэв сээрний оронд хүзүү тавих бол аман хүзүү талыг харцага тийш нь, харцагыг зочны зүг харуулан тавина. Ууцыг хөндөхөд зүүн гараараа харцаганаас түшин барьж, баруун гар дахь хутгаар ууц, сүүл хоёрын уулзвар орчинд голд нь нэг, дараа нь олон яс уулзах орчмоос эхлэн өөрийн тийш харцаганы хоёр зураа дагуу цувуулан гурав гурав эсгэнэ. Түүний дагуу сүүлний бөгтрөг орчмын хоёр толионоос дугараг хэлбэртэй хоёр хэсэг өөх хөрслөн халимлаж авна. Дараа нь харцага талын ирмэгийн мах өөхний нийлэлт орчмын хоёр талаас хоёр хэсэг халимлан аваад толгой сүүлнээс авсан хоёр дээжтэй нийлүүлэн гал голомтын хувь гэж тусгай тавина. Ийнхүү хөндөж гүйцсэний дараа ууцаа таллана. Хоёр талаас таллаж авснаа гурав гурав хувааж нэгийг нь галын хувь дээр нэмнэ. Харин гурвыг нь дээж болгож тусгай тавина. үлдсэн хоёрыг хувь болгон үлдээж амсана. Дараа нь ууцныхаа хоёр талаас нэжгээд таллан авч хишиг хэмээн тараадаг ёстой.

Шинэлэх ёсон

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд цагаан сарын баярыг тэмдэглэхдээ ёслол хүндэтгэлийн идээ, ундаа бэлтгэн, золгож шинэлдэг. Цагаан сарын битүүлгийг шинийн нэгний урьд орой ёсолдог бөгөөд цагаалгын ёслолыг өглөө ургах нарнаар туулай цагт эхлэн үйлддэг. Шинийн нэгний идээний үндсэн хэсэг нь давхарлан өрсөн бяслаг, эсвэл хавсай, ул боов юм. Манай ихэнх нутагт үндсэн тавгийн идээний бяслаг буюу боов хавсайг сондгой тоогоор давхарлан өрдөг. Эцэг, ах нар нь буй айлын тавгийн идээ гурав буюу тав байж болдог. Эцгийнх нь долоон давхар идээ засна. Төрийн шинж чанартай ёслолын тавгийн идээг голчлон есөн давхар засдаг уламжлалтай. Тавгаа өрөм, ааруул, шар, цагаан тос зэрэг цагаан идээгээр чимэх ёстой. Цагаалах үеэр эвтэй найртай явахын бэлгэдэл болгож хөөрөг зөрүүлж тамхилах бөгөөд харин хөөрөг харшуулж солилцохыг цээрлэхийн хамт толгойг нь дарж болдоггүй. Хөөргөө төр түших гурван хуруу буюу эрхий, долоовор, дунд хуруугаар түшиж тамхилдаг. Энэ нь тухайн хүнийг төрийн хэмжээнд хүндэлж байгаагийн тэмдэг юм.

[засварлах]Золгох ёсон


Цагаан сараар хадагтай золгож байгаа нь
Шинийн нэгэнд нар мандахтай уралдан босож, шинэ дээл хувцасаа өмсөн, цайгаа чанан цай идээний дээжээ нар, байгаль дэлхийдээ өргөн, гэрийн тэргүүнтэй гэр бүлийн гишүүд эхэлж золгоно. Голдуу ахмад хүмүүс хадагны амсарыг золгож байгаа хүн рүү харуулан барьж золгоно. Ахмад хүнтэй золгохдоо хоёр гараа тохойг нь түшин “Та амар мэнд байна уу?” гэж золгож хоёр хацраа үнсүүлнэ. Золгож байгаа ахмад хүн хариуд нь “Амар мэндээ“ гэнэ. Зочин ширээнд сууж байрласнаар нөхөрсөг дотно сэтгэлээр “ Та сар шинэдээ сайхан шинэлж байна уу?” гэж ахмад хүндээ хөөрөгний тагийг суллан хөөрөг барина. Хариуд нь “Сайхан сайхан” гэнэ. Хөөрөг бие биендээ барьснаар монголчуудын хооронд бат бэх холбоог үүсгэн ах дүү найз нөхдийн дотно харилцааг бэхжүүлдэг. Хоёр нас чацуу хүмүүс гар гарын бугуйгаар зөрүүлэн золгоно. Гэрийн эзэн гэргийтэйгээ золгодоггүй, учир нь хань гэргий хоёрын бие сэтгэл нэгэн ертөнц гэдэг. Хоёр давхар биетэй хүмүүс хоорондоо золгодогүй нь тээж байгаа үрийн хүйс солигдоно гэж цээрлэдэг байна.
Шинийн нэгэнд цагаан идээнээс эхэлж зооглодог, ариун тунгалаг аз хийморьтой, гэгээлгээр шинэ оны гараагаа эхлэхийг бэлэгшээдэг. Цагаан сарын гар цайлах буюу гарын бэлэгт идээ идэш элбэг өгөөжтөй сар шинэдээ золгон орлоо гэсэн билэгдэлээр цагаан сарын идээний дээжисээс хүн болгонд ул боов цагаан идээний хамт хүртээдэг байна. Ер нь Монгол хүний амнаас муу үг унах, хуучин хувцас хунар авах, шидэх, муу буруу үйл хийхийг цээрлэдэг нь амны бэлгээр ашдын билэг ирдэг гэлцдэг. Монголын аман зохиолуудаас монгол ардын үлгэр домогоос гадна зүйр цэцэн үгс сургаал, ерөөл магтаал, цээрлэл, ёс заншил үе дамжин ирсэн нь илээх нь харагддаг.Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн энэхүү баярыг Их Чингис Хаан маань 1206 онд албан ёсоор бүх нийтийн төрт ёсны баяр болгонсныг 17-аар зуунд Монголд шарын шашин дэлгэрснээр Өндөр гэгээн Занабазар анхдугаар Богдоор тодрох үеэс энэхүү баяр нь шашинтай хутгалдан цагийн аясаар өөрчлөгдөн тэмдэглэж ирсэн байна.

[засварлах]Хадагтай золгох ёсон

Хадагтай золгох, хадаг барьж золгох нь золгогчоо хүндэтгэж байгаагаа илэрхийлэх талаараа адил боловч ялгаатай тал бий. Хадаг барьж золгох ёсонд дүү хүн нь ахмаддаа хадгаа бүрмөсөн өгч золгодог бол ахмад настай хүн хадагтай золгох ёслолд хадгаа хүнд өгдөггүй, ямагт өөртөө авч байдаг. Ямар ч насны хүнтэй хадагтай золгож болно. Хадагтай золгоно гэдэг нь хадагныхаа нэг үзүүрээс баруун гарынхаа ядам хурууг дотор талаас нь нар зөв хоёр ороогоод чигчий хуруутай тал руу доош унжуулсан чигээрээ золгоно. Мөн таныг золгох гээд дөхөж очиход цаад хүн хадаг авч хуруугаа ороогоод эхэлбэл та энэ хүн намайг ихэд хүндэтгэж байгаа юм байна гэж бодоорой.

[засварлах]Хадаг барих ёсон

Монголчуудын баяр ёслолд хадгийг эдийн манлай болгон барьдаг. Хадаг нь хээ угалз, үсэг чигээрээ маш олон янз бөгөөд урт богиноороо ч харилцан адилгүй байдаг. Хээ чимгийн байдлаар хүний дүрстэй Аюуш хадгийг эцэг эх, ахмад настан, эрхэм хүнд голчлон барих бөгөөд нар, сар үсэг бүхий Нанжвандан хадгийг ихэвчлэн оршуулгын ёслолд хэрэглэнэ. Хадгийг барих хүн рүүгээ амыг нь харуулж хүндийн эрэмбээр мэхийх юмуу сөгдөж барина. Авах хүн нь хариу мэхэсхийн хадгийг хоёр гардан аваад нямбай эвхэж хямгадах ёстой. Хадгийг барихдаа уул ёслолын тухай бэлэгтэй үг өгүүлж сүүлд нь эл баярт нийцүүлэн барих хадгийнхаа тухай доорхи үгийн аль нэгийг хэлж хадгаа гардуулна.

[засварлах]Хадаг барихад хэлэх үг

«
Цаглашгүй урт наст ариун хадаг
Тэгш эрхийн тэнгэрээс цэцэглэсэн
Дэлгэрэнгүй урт наст ариун цагаан хадаг
Идээний дээж элгэн цагаан тараг
Эдийн дээж ариун цагаан хадаг
Хадаг барьж золгохсон /хадгаа барьж золгоно/
»

[засварлах]Шинийн нэгний өдөр цээрлэх зүйлс

  • Энэ өдөр гол горхи худаг булаг шандаас ус авахыг цээрлэнэ.Хувин сав усаар дүүрэн бялхаж байх ёстой.
  • Үйл мэтгэн оёхдоо хуучин дээл хувцас эд нөхөхийг цээрлэнэ. Шинээр оёдог. Энэ нь сайн сайхны билэгшээл болж урт удаан наслахын зөн.
  • Эд юм зээлээр өгөхийг цээрлэнэ. Учир гэвээс гарзын үүд нээгдэж олзын үд хаагдана. Бусдад өглөггүй, бусдаас авлаггүй байхыг хичээ.
  • Уйлах, хэрэлдэхийг цээрлэ.Зөрчвөөс жилийн турш хэрүүл шуугиан, зовлон үл тасрана.
  • Зуух, тулганы үнс хогоо гаргаж хаяхыг цээрлэ. Шинэ он гарахаас өмнө гэр орон орчин тойрноо цэмцийтэл цэвэрлэж сайхан болгох.
  • Билэг дэмбэрэлтэй үгс хэлэх, мал нядал, ан гөрөө хийж, араатан амьтны амь тасалваас үхэл хагацал нүүрлэнэ.
  • Шинэ сарын шинийн 7-нд ах дүү, амраг садан , айлд очиж золгохыг цээрлэ.Эл өдрийг хар өдөр гэдэг учраас ийнхүү цээрлэдэг.
  • Эхнэр, нөхөр хоёр хоорондоо золгохыг цээрлэ. Золговоос хагацаж сална. Хар элэгтэй болдог аж.
  • Архи ууж, агсам согтуу тавьж хөлчүүрхэх, шинэ сарын шүүс, идээ будаанд эзний зөвшөөрөлгүй хүрч самардах, базах зэрэг наад захын ёс жаяг дулбааг зөрчихийг цээрлэнэ.
  • Биедээ мэсний зүйл авч явахыг хориглоно. Үл дагаваас дайн дажингийн нигууртай.

[засварлах]Сүүлийн жилүүдийн цагаан сарын өдөр

Аргын тооллын онЖилийн нэрЦагаан сар
1989Цагаан2 сарын 7
1990Машид согтонги2 сарын 26
1991Төрөлхтний эзэн2 сарын 15
1992Ангира2 сарын 4
1993Цогт нигурт...
1994Бода2 сарын 11
1995Насан төгөлдөр...
1996Баригч2 сарын 19
1997Эрхт2 сарын 8
1998Олон үрт...
1999Согтох төгөлдөр2 сарын 17
2000Тийн дарагч...
2001Сүргийн манлай1 сарын 24
2002Элдэв2 сарын 13
2003Наран2 сарын 2
2004Наран гэтэлгэгч2 сарын 21
2005Газар тэтгэгч2 сарын 9
2006Барагдашгүй1 сарын 30
2007Хамгийг номхотгогч2 сарын 18
2008Хотлыг баригч2 сарын 8
2009Харшлалт2 сарын 25
2010Тийн урвагч2 сарын 14
2011Илжиг2 сарын 3
2012Баясгалан2 сарын 22
2013Тийн ялагч2 сарын 11

[засварлах]XXI зуунд

XXI зуунд тохиох цагаан сарын өдрүүд
05.02.0022.02.0112.02.0201.02.0320.02.0409.02.0529.01.0618.02.0707.02.0824.02.09
14.02.1003.02.1121.02.1210.02.1331.01.1419.02.1508.02.1626.02.1716.02.1805.02.19
23.02.2012.02.2101.02.2220.02.2310.02.2429.01.2517.02.2606.02.2724.02.2813.02.29
03.02.3021.02.3111.02.3231.01.3319.02.3408.02.3526.02.3615.02.3704.02.3822.02.39
12.02.4001.02.4120.02.4210.02.4330.01.4417.02.4506.02.4624.02.4714.02.4802.02.49
21.02.5011.02.5101.02.5219.02.5308.02.5426.02.5515.02.5604.02.5722.02.5812.02.59
02.02.6019.02.6109.02.6229.01.6317.02.6405.02.6524.02.6614.02.6703.02.6821.02.69
11.02.7031.01.7119.02.7207.02.7326.02.7415.02.7505.02.7622.02.7712.02.7802.02.79
20.02.8009.02.8129.01.8217.02.8306.02.8424.02.8514.02.8603.02.8722.02.8810.02.89
30.01.9018.02.9107.02.9225.02.9315.02.9405.02.9523.02.9612.02.9701.02.9819.02.99

[засварлах]Иш үндэс

  1.  Л. Тэрбиш. Монгол зурхайн цаг тооны бичиг

[засварлах]Гол иш болгосон сурвалж

1.С.Үзмээ "Монголын цагаан сар" http://www.orloo.info/readfull/entertainment/8508-2012-01-31-01-26-28
2.Ч.Арьяасvрэн "Монгол ёс заншлын их тайлбар толь" Гутгаар боть/
3. М.Шидхүү “Тавгийн идээ засах ууц тавих ёс”
4."Цагаан сарын ёс заншил" http://goolingoo.mn/index.php?c=1596
5.В.Инжинаашийн “Хөх судар”
6."Марко Пологийн аян замын тэмдэглэл"