Өнөөдөр гэгээн хайрын өдөр
Нийтэлсэн: 3 цагийн өмнө
Дэлхий даяар гэгээн Валентины буюу дурлагсдын өдрийг өнөөдөр тэмдэглэж байна. Шинэ жилийн адил арьс өнгө, шашин шүтлэгээс үл хамааран тэмдэглэдэг баярын нэг нь чухам энэ өдөр болжээ.
Хайрын үг, зурвас
Энэ нь Валентины хайрт бүсгүйдээ бичиж байсан зурвасаас үүдэлтэй юм. Мянга хэдэн зуун жилийн тэртээ цаазын индэр лүү алхахаас хэдхэн цагийн өмнө хайртай бүсгүйдээ бичсэн зурвас нь дэлхийн хүн төрөлхтний ариун хайр дурлалын билэгдэл, шүтээний өдөр болно гэж тухайн үедээ хөөрхий Валентин төсөөлөөгүй байх л даа.
Энэ өдөр дурлалт хосууд өөрийн хайр сэтгэлээ илэрхийлсэн хамгийн сайхан үг, хүсэл мөрөөдлөө илэрхийлсэн захиа, зурвасыг хайртай хүндээ бичдэг. Дэлхий дахинаа зөвхөн Валентины өдөрт зориулсан ил захидал хэдэн саяараа хэвлэгдэж байдаг. Одоо бол Валентины баярт зориулсан үгтэй цахилгаан шуудан, гоёмсог дизайнтай цахилгаан ил захидлууд ч хэдэн арван мянгаараа бэлэн байдаг болсон шүү дээ.
Хайртай хүндээ сайхан үг хэлж захиа бичих гэж өөрөө оролдоод чадахгүй нь эдгээрээс ашигласан ч болно. Энгийн нэг өдөр зүрхэлж хэлж чаддаггүй сэтгэлийн үгээ хэлж, хайраа илчилж, хайртай хүнээ гомдоосон бол уучлал эрж, тэр байтугай хэн нэгнээс хайр хүсэмжилж чадах зориг хайрладаг ийм өдрийг бий болгосны нь төлөө дурлалт хосууд Валентин ламтанд талархах ёстой юм.
Валентины бэлэг
Валентины өдөр ихэнхдээ захианд цэцгийн баглаа дагуулж өгдөг байна. Гэвч сүүлийн үед амтлаг чихрийн цуглуулга, гоёл чимэглэл, өөр бусад бүх л зүйлийг бэлэг болгон өгдөг болжээ.
Энэ өдрийн бэлэг заавал үнэтэй байх албагүй. Бэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг болохоор таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.
Энэ өдрийн бэлэг заавал үнэтэй байх албагүй. Бэлэг гэдэг чин сэтгэлийнх байвал хамгийн үнэтэй байдаг болохоор таны чин сэтгэлийг илэрхийлж хожим нь ч дурсагдаж чадах бүх зүйл сайхан бэлэг байж чадна.