Жүгдэрдэмидийн Гүррагчаа (1947 оны 12 -р сарын 05) нь Монгол улсаас сансарт ниссэн анхны, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь хүн юм.
Ж.Гүррагчаа 1947 онд Булган аймгийн Гурванбулаг суманд төржээ
Ж.Гүррагчаа 1966 онд цэргийн албанд татагдаж, 1971 онд ЗХУ-ын Фрунзе хотын нисэхийн дамжаанд суралцаад, 1973 онд Москва хотод Жуковскийн нэрэмжит Агаарын цэргийн академид суралцан төгсчээ. 1978 оноос тэрээр ЗХУ-д Юрий Гагарины нэрэмжит Сансрын нисэгчдийг бэлтгэх сургалтын төвд М.Ганзоригийн хамтаар бэлтгэгдэж эхэлсэн байна. Энэ үед тэрээр ардын армийн ахмад цолтой байв.
1981 оны 3 сарын 22-нд Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисэгч Владимир Жанибековын хамт Союз-39 хөлгөөр сансарт хөөрч Салют-6 сансрын станцтай холбогджээ. В.Жанибеков, Ж.Гүррагчаа нар сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Тэрээр 2000 - 2004 онд Н.Энхбаярын толгойлсон засгийн газарт Батлан хамгаалахын сайдааражиллаж байгаад 2004 онд УИХ-ын сонгуулийн 59-р тойрогт нэр дэвшин өрсөлдөж УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Ж.Гүррагчаа | |
Интеркосмосын сансрын нисэгч | |
---|---|
Иргэншил | Монгол |
Төрсөн | 1947 оны 12 сарын 5 Бүгд Найрамдах Монгол Ард Улс, Булган аймаг,Гурванбулаг сум |
Бусад ажил | Нислэгийн инженер |
Цол | Хошууч генерал |
Сансарт өнгөрүүлсэн хугацаа | 7 хоног 20 цаг 42 минут |
Сонголт | 1978 оны Интеркосмос |
Даалгавар | Союз-39 |
Даалгаврын тэмдэг |