Нэгдсэн Үндэсний Байгууллагаас жил бүрийн
гуравдугаар сарын 22-нд Дэлхийн Усны Өдрийг тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн
бөгөөд албан ёсоор 1993 оноос тэмдэглэж эхэлсэн.
НҮБ-аас цэвэр усны гачигдалд байгаа
олон улс орныг усны гачигдлаас гаргах, цэвэр усны нөөцийг нэмэгдүүлэх, арвилан
хэмнэх талаар улс орнуудад уриалсныг Монгол Улсын Засгийн газар талархан хүлээн
авч, 2005 оноос хойш “Дэлхийн усны өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ.
“Дэлхийн усны өдөр”-өөр салбарын тулгамдсан асуудлуудыг эрх баригчид болон олон
нийтийн анхааралд хүргэх зорилгоор жил бүр олон үйл ажиллагаа зохион байгуулдаг
билээ.
Манай сургууль энэ жилээс эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулхаар болж байна.