Ээжээ

Очих юмсан санаж байнаа, ээжээ Ойртох юмсан үнсүүлмээр байнаа, ээжээ Оройтойгүй юмсан жаргаамаар байна, таныгаа Олсон юмсан хайрлаж явмаар байна, таныгаа ээжээ

Залуу нас

Дураараа л гэдэг энэ залуу насанд Дурсамжаас өөр юу үлдэх юм бэ? Алдавч алдаг миний гал халуун нас Ахиад ямар залуу явах биш дээ

Хайр

Чиний зөөлөн харц шиг намрын тэнгэр уйлаад чиний дөлгөөн яриа шиг намрын модод сэрчигнээд чиний ирдэг зүг рүү намрын шувууд зэллээд чиний нутгийн саранд миний гунигийг дамжуулна

Учрал

Сар гэмээ нь зүйрлэвэл сайхан нь илүү билээ чи Саатан суугаад аалинд чинь хязгааргүйгээр умбамаар аа Сэтгэл аяндаа ариусч сэм сэмхэнээр татагдаад байх юм Санамсаргүй чамтай учирлаа гэвэл бурхан над гомдоно оо…

2014/12/14

11-р ангийн сурагч Г. Болормаагийн эссэнүүд


11А ангийн сурагч Г.Болормаагийн бичсэн "Эссэ" бичлэгүүд та бүхэн тухлан уншиж оюун бодолдоо тунгаагаарай.

2014/12/07

10а Эссэ

10а ангийн сурагчдын Нийгмийн-Ухаан хичээлийн "Ёс суртахуун" бүлэг сэдвийн хүрээнд бичсэн эссэ хүүхдүүд та бүхэн өөрсдийнхөө болон бусад найз нарынхаа эссэг уншиж үнэлгээ дүгнэлтээ коммент бичиж үлдээгээрэй? Амжилт 

2014/11/25

Монгол улс анхны үндсэн хуулиа баталж тусгаар тогтнол эрхзүйн үүднээс баталгаажсан.

Монгол улс анхны үндсэн хуулиа баталж тусгаар тогтнол эрхзүйн үүднээс баталгаажсан.

1-р улирлын 8а ангийн "Эцэг эх"-ийн хурал

1-р улирлын 8а ангийн "Эцэг эх"-ийн хурал. Хурал дээр яридсан зүйлсээс дахин үзэхийг хүссэн хүн байвал. Үзнэ үү

Блогийг хичээлдээ хэрхэн ашиглэх вэ?


Амжилт өөд хамтдаа тэмүүлцгээе. Монголын нийт багш нартаа блогийг өөрсдийн хичээлдээ хэрхэн ашиглах вэ?

2014/01/09

9-р ангийханд Хүний Эрхийн Түгээмэл тунхаглал

Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагдсан. Энэхүү тунхаглал нь Дэлхийн хоёрдугаар дайны туршлагаас үүдэж "хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн болно. Нийт гучин зүйл ангиас бүрдсэн энэхүү тунхаглал нь олон улсын болон бүс нутгийн хэмжээний хүний эрхийн гэрээ, хуулиудын үндэс болсон. Дэлхийн 2-р дайны үеээр холбоотныхон буюу Их Британи, Франц, Зөвлөлт Холбоот Улсууд хүний дөрвөн эрхийг хүлээн зөвшөөрч хэрэгжүүлэхийг уриалсан юм. Эдгээр нь 1/үг хэлэх эрх чөлөө, 2/шашин шүтэх эрх чөлөө, 3/ айдсаас ангид байх эрх чөлөө, 4/ хүслээс ангид байх эрх чөлөө болно. НҮБ-ын тунхаг бичигт "хүний үнэ цэнэ, нэр хүнд, зайлшгүй эрхийн төлөө" гэдгээ НҮБ илэрхийлэн бүх гишүүн орнуудаа яс, үндэс, хүйс, хэл, соёл болон шашныг харгалзахгүйгээр хүний эрх болон зайлшгүй эрх, эрх чөлөөг зөвшөөрөн сурталчлахыг уриалсан. Гэвч дараа нь болсон Германы Нацистуудын үйл хэргээс дүгнэхэд НҮБ-ын тунхаг бичигийн хүний эрхийн заалт нь хангалттай бус байсан учир бүх нийтийн эрхийг тусгасан дэлгэрэнгүй тунхаглал бичиг шаардлагатай болсон юм. 1948 оны 12-р сарын 10-ны өдөр НҮБ-ийн Ерөнхий Ассемблэй энэхүү тунхаглалыг 48 дэмжсэн, 0 эсрэг болон 8 түдгэлзсэн саналтайгаар батлажээ.

2014/01/02

Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд 800 оноо авах зарим нууцаас...

Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд 800 оноо авах зарим нууцаас