Элсэлтийн Ерөнхий Шалгалтанд 800 оноо авах зарим нууцаас
1. ЭЕШ-д ихэнхи хүүхдүүдийн хамгийн их алддаг зүйл бол сандрал.
Хэрэв та тэр их айдас, сандралаа намдааж чадахгүй бол та мэддэг зүйлээс ч мэдэхээ больдог. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Жишээ нь л гэхэд танд өөрсдийн сургууль дээр болдог улсын шалгалтууд өгч байх яг тэр мөчид үнэхээр хүнд хэцүү бодлого шалгалтанд ирсэн
мэт сэтгэгдэл төрж байсан уу? Харин шалгалт дууссаны дараа та тус шалгалтанд ирж байсан бодлогуудаа харахад чинь үнэхээр энгийн, инээд хүрмээр хялбар зүйл байсан болохыг нь сая л мэддэг. Энэ бол айж, сандарсан хүн шалгалтын үед нэмж, хасах үйлдлээ ч мартахаар тийм их аюулт зүйл. Иймээс та сандрахгүй байхын тулд одооноос өөрийгөө тайвшруулж, эцэг эх, багш, найз нөхдийнхөө тусламжтайгаар өөрөөсөө олон удаа ЭЕШ өгч байна гэж бодоод шалгалт авч байх хэрэгтэй. Мөн ЭЕШ өгч байх яг тэр мөчид аль болох анхаарлаа төвлөрүүлж дотоод сэтгэлээ удирдаж хянаж сурах хэрэгтэй. Жишээ нь би гэхэд томоохон шалгалтуудын үеэр орчин тойрондоо байгаа хүмүүс, чимээ шуугианыг үл тоон яг л ганцаараа жирийн л нэг шалгалт өгч байгаа мэтээр төсөөлж өөрийгөө тайвшруулдаг. Мөн энэ шалгалтыг л сайн өгчихвөл миний амьдралын бүх зүйл сайхан болно, би бүгдийг авна г.м -ээр өөрийнхөө сэтгэлийг хурцалдаг. Үүний нэгэн адилаар хүн бүр сандралаа арилгах төрөл бүрийн аргуудаас суралцах хэрэгтэй.
2. Өөрийгөө хэт их ядаргаанд оруулах хэрэггүй.
Та ЭЕШ-д бэлдсэн ч бай үгүй ч бай заавал өөрийгөө урд өдөр нь толгойгоо амаараах хэрэгтэй. Тэртээ тэргүй танд бүтэн жил бэлдэх хугацаа хангалттай байсан. Харин ганц өдрийг та зүгээр л ном дэвтэр харалгүй өнгөрөө. Тус өдөр та аль болох гадуур гаралгүй толгой ажиллуулах төрөл бүрийн юм бодолгүй сайхан хэвтэж амрах хэрэгтэй. Харин шалгалтын өглөө чухал гэсэн хэдхэн томъёог хальт харж сэргээж болно. Өөрөөр хэлбэл таны толгой хэт их ачааллаж ядаргаанд орсон тул та нэг өдрийн өмнө сайн амраахгүй бол толгой хэт их ачаалласны улмаас шалгалтын үеэр мэддэг зүйлээ ч мэдэхгүй болдог нь мөн л шинжлэх ухаанаар батлагдсан зүйл билээ.
3. Бусдын худал хуурмаг үгэнд бүү итгэ.
Жилийн жилд л тохиолддог нэг зүйл бол хүүхдүүдийн дунд тархадаг хэд хэдэн сөрөг мэдээлэл юм. Жишээ нь ЭЕШ-ын тестүүдийн хариу задарсан, түлхүүрийг нь нууцаар худалдаалж байгаа г.м. Үүнийг сонссон хэн бүрийн урам нь хугарч, эрч хүч нь буурдаг асар муу нөлөөтэй байдаг. Гэвч ЭЕШ-ийн түүхэнд нэг ч удаа шалгалтын материалын нууцлал алдагдаж байгаагүй билээ. Мөн үүнээс гадна зарим нэг сургалтын төвүүд болон хувь хүмүүс хүссэн сургуульд орох урилга, эрх олгох г.м боломжгүй амлалтууд нийтэд тараадаг. Энэ нь мөн таны сэтгэл зүйд нөлөөлж улмаар ЭЕШ-д бэлтгэхэд бага ч болов саад учруулдаг. Энэ мэтчилэн бусдын худал хуурмаг үгэнд авталгүй зөвхөн өөрийн хүчээр та ЭЕШ-д амжилт үзүүлэх боломжтой.
4. 5-10-р ангид үзэж байсан сэдвүүдээ эргэж сайн харах хэрэгтэй.
Үүний тулд та 5-р ангиас хойшхи бүх хичээлийн дэвтрүүдээ эргэж харах хэрэгтэй. Мөн 5-11-р ангийн сургалтын материалын бодлогуудаас сайн бодох хэрэгтэй. Учир нь ЭЕШ нь 5-11-р ангид үздэг бүх сэдвийг хамруулсан байдаг. Үүнийг та өнгөрсөн жилүүдэд ирж байсан тестүүдээс харж болно. жишээ нь: 2010 оны математикийн A хувилбарын эхний бодлого нь -3-(5-3*4)+2-5=? гэсэн 3 онооны асуулт байсан. Энэ мэтчилэн жил бүрийн ЭЕШ-ийн тестийн эхний хэдэн бодлого нь 5, 6, 7-р ангийн хичээлүүд байдаг. Гэсэн хэдий ч хүүхдүүд өмнөх жилүүдийн зарим нэг сэдэвээ мартсан байдаг, зарим нэг нь тухайн үедээ ойлгоогүй өнгөрсөн байдаг бол зарим нэг нь тэр үед нь хичээлээ тасалсан г.м олон шалтгааны улмаас 5-10-р ангийн хичээлүүдээс ЭЕШ-д ирсэн үед алдах тохиолдол их байдаг. Гэвч та бүхэн 5-10-р ангийн хичээлүүдээ сэргээх гэхлээр харж үзэх материал байхгүй, сургалтын төвүүдэд суралцаад мэдье гэхлээр 5-10-р агийн хичээлүүдийг сэргээлгүй шууд тестүүдтэй ажилладаг, сургуулийн багшаасаа асуух гэхлээр 5-10-р агийн хичээлүүдийн гол гол сэдвүүдээс зааж өгдөг багш олддоггүй, мөн зарим сургуульд нь ЭЕШ-д ирдэг зарим нэг чухал сэдвүүдийг математикийн багш нь оролгүй өнгөрөөдгөөс гадна бодлогыг хялбар бодох аргууд, хариунаас нь хурдан бодох аргуудаас заадаггүй зэрэг олон бэрхшээл сурагчдад тулгардаг.
5. Өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ийн тестүүд болон бусад тестүүдтэй ажиллах
Зарим нэг багш нарын яриагаар бол энэ жилдээ БҮТ-ээс 10000 тестээ гаргахгүй. Харин энэ жилийн ЭЕШ-ийн 80 орчим хувь нь өнгөрсөн жилүүд буюу 2006-2010 оны ЭЕШ-ийн бодлогуудад тулгуурлан зохиогдоно гэж ярилцаж байгаа. Эдгээрээс 80 хувиас байг гэхэд нийтлэгдээгүй хэсэг нь орж ирэх магадлал өндөртэй байдаг. Иймээс та өнгөрсөн жилүүдийн ЭЕШ-ийн тестүүдтэй ажиллахдаа МУИС-ийн цэнхэр ном болон бусад тестийн номуудаас ЭЕШ-д ирж байсан бодлогуудын ерөнхий агуулгатай холбоотой бодлогуудаас сайн бодох хэрэгтэй юм. Мөн үүнээс гадна бид та бүхэнд 2007-2010 онд ирж байсан 10 хичээлийн хувилбарууд болох нийт 160 ширхэг тесттэй ажиллаж өөрийнхөө өнөөгийн төвшинг шалгахаас гадна, тесттэй ажиллах хурдаа сайжруулах боломж олгож байна. Мөн та тус тестүүдтэй ажилласнаар ямар хичээлийн ямар сэдэв дээр илүү их алдаж байгаагаа мэдэх боломжтой болох юм.
6.Тестийг хариунаас нь түргэн хугацаанд зөв бодох арга барилд суралцах
ЭЕШ дээр тухайн бодлогыг огт бодож чаддаггүй, мэддэггүй эсвэл бодолт болон томъёогоо мартсан тохиолдолд хариунаас нь зөв хариуг нь гаргадаг олон арван аргуудаас ашиглах нь зүйтэй байдаг. Тестүүдийг хариунаас нь түргэн бодох аргуудыг та бүрэн эзэмшсэн тохиолдолд таны ЭЕШ-д авах оноо 3-4 дахин өсөх боломжтой байдаг. Та бүхэнд нэгэн бодит жишээ танилцуулахад: Одоогоос 2 жилийн өмнө манай сургалтын төв дээр нэг ангид сурдаг хоёр найз ирж байсан. Ууганбаяр нь математиктаа маш сайн харин Дагваа нь маш муу байсан. Дөрвөн сарын хугацаанд Ууганбаяр улам бүр сайжирч ямар ч номны ямар ч бодлого өгсөн чөлөөтэй боддог болсон байсан. Гэтэл Дагваа нь тус хугацаанд хичээлээ их тасалдаг, давтлаганд ирсэн үедээ хичээл хийдэггүй үймүүлдэг байснаас гадна түүний мэдлэгт ахиц дэвшил гараагүй. Гэвч ЭЕШ болохоос сарын өмнө бид үзэх ёстой хичээлээ үзэж дууссан тэр үед Ууганбаяр маань өвдөж ЭЕШ хүртэл сарын хугацаатай эмлэгт хэвтсэн. Харин Дагваагийн хувьд сүүлийн ганц сарын хугацаанд зөвхөн тестийг хариунаас нь түргэн бодож гаргах аргуудад эрчимтэй сайн суралцсан. Ингээд ЭЕШ-ийн дүн гарахад Ууганбаяр маань багшаа би 634 оноо авсан, уг нь би бүх бодлогоо эхлээд гүйлгээд харсан чинь бүгдийг чадахаар харагдаж байсан хэдий ч эхнээс нь бодоод бараг талд нь орж байтал шалгалтын хугацаа нь дуусаад хураагаад авсан гэж байж билээ. Харин Дагваа маань 800 оноо авсан байсан. Түүний хэлж байгаагаар бол эхний 30 минутанд бараг ихэнх бодлогоо хариунаас нь түргэн бодох аргуудаар бодож гаргасан байдаг. Энэ мэтчилэн та тус бодлогыг мэддэг ч бай үгүй ч бай хариунаас нь богино хугацаанд хялбар бодож зөв хариуг нь гаргах аргуудад маш сайн суралцах хэрэгтэй. Учир нь ЭЕШ нь тухайн бодлогыг мэддэг байх чадвараас гадна аль болох хурдан сэтгэж бодох чадваруудыг шалгадаг. Гэвч манай ЕБС-ууд болон сургалтын төвүүдэд эдгээр аргуудаас зааж сургадаггүй.
За ингээд би та бүхэнд ЭЕШ-д өндөр оноо авах нууцуудаасаа хуваалцлаа. Танд хувь нэмэрээ өгнө гэдэгт итгэж байна. Мөн үүнээс гадна танд нэмэлт зөвлөхөд:
- Хэрэв та ЭЕШ-д бэлтгэж байгаа бол бэлдсэн шиг бэлдэх хэрэгтэй. Таны цаг хором бүр үнэтэй гэдгииг анхаарах хэрэгтэй. Учир нь яг одоо ч гэсэн таны өрсөлдөгчид гэртээ суугаад бэлтгэлээ хийж байгаа. Өөрөөр хэлбэл "Хэрэв та урагшаа нэг алхахгүй бол бусдаасаа нэг алхамаар ухрах болно" гэсэн үгийг үргэлж сана.
- Та ЭЕШ-д бэлдэхийн тулд хэтэрхий их мөнгө үрэх хэрэггүй. Зарим нэг сургалтын төвүүд нь өндөр төлбөртэйгээр элсэлт авч, олон арван амлалт амладаг хэдий ч эцсийн үр дүн муу байдаг нь нууц биш. Тиймээс та хамгийн гол нь цаг хугацаа, хөрөнгө мөнгөө сул дэмий үрэхгүйн тулд зөв сургалтын төвөө олж сонгох нь зүйтэй. Мөн манай сайтад байрлах Математик, Физик, Хими, Геометрийн бичлэгүүд болон ЭЕШ-ийн бүх тест, хариунаас нь түргэн бодох аргууд г.м 200 цагийн онлайн бичлэгүүдийг багцаар нь ердөө 30 мянгаар авах боломжтой. Дэлгэрэнгүйг энд дарж үзэж болно. Та ирээдүйнгээ төлөө өөрөөсөө 30 хан мянган төгрөг харамлах хэрэггүй. Өөрөөр хэлбэл та өнөөдөр 30 мянган төгрөгөөр ганц гутал л авч чадна, харин та ЭЕШ-д амжилт үзүүлж сайн сургуульд орж чадсанаар сайн сургуульд сурч төгсөөд сайхан ажилд орж, элбэг хангалуун амьдрах боломж тань нээгдэх болно гэдгийг санах хэрэгтэй. Хэрэв та эдгээр сургалтуудад бүгдэд нь ямар нэгэн сургалтын төвд хамрагдан суралцах бол зөвхөн дээрхи 4 сургалтуудын сургалтын төлбөр нь нийлээд хамгийн багадаа 500 мянган төгрөг болно.
- Та ганц л амьдардаг шиг таны амьдралд ЭЕШ ганц л удаа болно. Тиймээс ЭЕШ өгөх тэр өдөр таны ирээдүйг 80 хан минуутанд шийдэх тул та бүхий л боломж бололцоогоо дайчлах хэрэгтэй. Миний хэлж, зөвлөж, сургаж байгаа эдгээр үгс яг одоо таны толгойд гүйцэт суухгүй байж магад. Би ч мөн та нарын л нэгэн адил бодолтой байсан. Харин яг одооноос л та цаг алдалгүй бэлдэж, миний зөвлөсөн зөвлөмж зөвлөгөөнөөс хэрэгжүүлж эхлэхгүй бол магадгүй та ЭЕШ-ийн дараа өөрөө өөртөө гомдож, миний хэлсэн эдгээр зөвлөгөөг үнэхээр үнэн байсныг нь ухаарч магадгүй. Гэвч тэр үед бүгд болоод өнгөрсөн байх болно.
За залуусаа яг одооноос бүх цаг заваа зөвхөн ЭЕШ-даа л зориул.. цаана чинь цаг хугацаа явсаар л байна..............
Мэдээллийн эх сурвалж www.facebook.com/bayandunebs
Нийтлэгч:Нийслэлийн Орчлон дунд сургуулийн Физикийн багш Цэрэндоржийн Батболд